НИЙГЭМ
Тэжээвэр нохойноосоо халдвар авсан 61 тохиолдол бүртгэгджээ

Өнөөдөр /2020.11.17/ ЭМЯ-наас ЗӨСҮТ, ХӨСҮТ-тэй хамтран коронавируст халдварын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ өглөө. Мэдээллийн дэлгэрэнгүйг энд дарж уншина уу.
Харин сэтгүүлчид ЗӨСҮТ-өөс гэрийн тэжээвэр амьтны халдвар хамгааллын асуудлыг тодрууллаа.
Үүнд тус төвийн Ерөнхий захирал Н.Цогбадрах, “Гэрийн тэжээвэр амьтад коронавирус туссан тохиолдол дэлхийд бүртгэгдэж байгаа. Амьтад бие биедээ халдвар тарааж буй тохиолдол бүртгэгдээгүй. Тухайлбал Голланд улсад гэрийн тэжээвэр нохойноосоо халдвар авсан 61 тохиолдол бүртгэгдсэн байна. АНУ-аас гаргасан мэдээллээр 31 муур, 23 нохой эзнээсээ халдвар авсан байсан. Тэгэхээр халдвар хамгааллын дэглэмийг гэрийн тэжээвэр амьтдадаа ч сайтар сахих нь чухал байна” гэж хариуллаа.
Г.САНСАРМАА
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.