Сошиал трэнд
“Энгийн иргэний PCR-ын хариу 6-24, ОРДОНД ажилладаг бол 3 цагийн дараа гарна”

Төрийн ордны зүүн жигүүрийн хоёр давхарт өчигдөр /2020.12.08/ түргэвчилсэн оношлуураар нэг ажилтнаас эерэг хариу авсан. Үүнтэй холбогдуулан, төрийн ордонд хөл охрио тогтоож, PCR шинжилгээг авсан юм. Уг иргэний хариу 3 цагийн дараа сөрөг гарч, ордны хөл хориог хэвийн горимд шилжүүлсэн юм.
PCR шинжилгээний хариу хэт түргэсэн гарсан явдлын олон нийтийн сүлжээнд “Энгийн иргэний PCR 6-8, ордонд ажилладаг бол 3 цагийн дараа гарна” гэж шоглон бичицгээсэн юм. Үнэхээр ч иргэдийн PCR шинжилгээний хариу 6-24 цагийн дараа гарч буй нь үнэн юм. Олон нийтийг хамарсан PCR шинжилгээ авах арга хэмжээний хүрээнд иргэд хариугаа нэг хоногийн дараа онлайн байдлаар авч буй юм.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Uyn buruu bga uym be,tegeed 24 tsag tor udirdlaggui uls oron suuj bh uym u
PCR 24 tsagin daraa gardag gd bsn hudlaaa bj kkk