СПОРТ
“Мастерс”: Ц.Цогтбаатар эхний тойрогт цэвэр ялав

Жүдо бөхийн энэ оны анхны тэмцээн “Мастерс” Катарын Доха хотод хоёр дахь өдрөө үргэлжилж байна. Тэмцээнд манай улсаас 16 тамирчин зодоглож буйгаас эхний өдөр дэлхийн аварга, Гавьяат тамирчин М.Уранцэцэг хүрэл медаль хүртсэн.
Өнөөдөр Монголын таван бөх барилдаж байна.
Эрэгтэйчүүдийн 73 кг-д барилдаж буй Азийн аварга, ОУХМ Ц.Цогтбаатар Германы бөхийг цэвэр ялав. Улмаар дараагийн тойрогт Узбекистаны бөх Х.Тураевтай барилдана.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.