"Алтан жолоо” групп, "Дөрвөн бэрх”, "Цаст” харуул хамгаалалтын албаны ажилчид халдвар авчээ

Эрүүл мэндийн яамны 11:00 цагийн мэдээлснээр Монгол Улсын хэмжээнд коронавирусаар халдварласан тохиолдол нэгдүгээр сарын 13-ны байдлаар 13-аар нэмэгдэж, 1469 (Эдгэрсэн 909) боллоо.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 16975 хүнд шинжилгээ хийсэн байна. Шинээр илэрсэн 13 тохиолдол Улаанбаатарт бүртгэгдсэн ба "Ачтан" эмнэлгийн нэг эмч, БГД-ийн 4-р хорооны батлагдсан тохиолдлын хавьтал 3 гэр бүлийн 7 хүн, батлагдсан тохиолдлын хөрш нэг хүн, БЗД-ийн 17-р хорооны батлагдсан тохиолдлын гэр бүл, хөрш дөрвөн хүнээс халдвар илэрчээ.
Баянзүрх дүүргийн 9, 17-р хороонд халдварын шинэ голомт үүссэн тул тус хорооны иргэдийг өргөтгөсөн шинжилгээнд хамруулахаар болжээ.
Шинээр үүссэн голомтын халдвар авсан хүмүүс "Алтан жолоо” групп, "Дөрвөн бэрх” , "Цаст” харуул хамгаалалтын албанд ажилладаг хүмүүс байсан талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа хэллээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.