ЦЕГ: "Их-Оч” ХХК замын хайрга гаргаж авахаар зөвшөөрөлтэй тэсэлгээ хийсэн

Өнөөдөр /2021.1.17/ учир битүүлэг чичирхийлэл мэдрэгдэж, хүчтэй дуу чимээ гарлаа хэмээх мэдээлэл цахим орчинд түглээ. Энэ талаар ОБЕГ-аас тодруулахад:
“Манай байгууллагад энэ тухай дуудлага мэдээлэл ирээгүй. Эмээлт орчим байрлах уул уурхайн компани тэсэлгээ хийснээс иргэдэд чичирхийлэл мэдрэгдсэн байна. Иргэд ЦЕГ-руу залгаж, мэдээлэл өгчээ. Нарийн мэдээллийн ЦЕГ-аас шалгалт явуулсны дараа мэдээлэх болов уу” гэв.
Харин ЦЕГ-ын Хэвлэл, мэдээллийн төвийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч О.Эрдэнэхишиг: "Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс очиж холбогдох шалгалтыг хийхэд "Их-Оч” ХХК нь Мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрөлтэйгөөр замын хайрга гаргаж авах зорилгоор холбогдох дүрэм журам, аюулгүй ажиллагааг хангасны үндсэн дээр тэсэлгээ хийсэн байна” гэв. Харин МХЕГ-аас:
"2021.01.17-ны өдрийн 13:00 цагт Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг шинэчлэх ажлын хүрээнд замын хайрга, дайрга бэлтгэх зорилгоор “Ард капитал” ХХК-ийн захиалгаар, МХЕГ-аас олгосон “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл ашиглах хяналтын хуудас”-ын дагуу, тэсэлгээний ажил үйлчилгээ явуулах тусгай зөвшөөрөл бүхий “Их оч” ХХК Сонгинохайрхан дүүргийн 32-р хороонд замын трастын дагуу тэсэлгээ хийсэн байна.
Энэхүү тэсэлгээг хийхэд хууль, дүрэм журам зөрчигдөөгүй бөгөөд тухайн аж ахуйн нэгжээс Сонгинохайрхан дүүргийн 32-р хорооны Засаг дарга, цагдаа зэрэг холбогдох байгууллагад урьдчилан мэдэгдэж, албан бичиг хүргүүлсэн байна” гэжээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Мэргэжлийн хяналтын байгууллагыг шалгах хэрэгтэй. Яагаад хууль бус зөвшөөрөл олгов? Учир нь зам барилгын ажил хийх цаг болоогүй байхад зөвшөөрөл олгосон байна.
мэргэжилийн хянхлтын авилгачидыг хэн шалгах вэ