Нийгмийн
Нэг үсчнээр үсээ засуулсан гэр бүлийн ГУРВАН хүн халдвар авчээ

ЭМЯ-наас коронавирусийн халдварын талаар цаг үеийн мэдээлэл өгч байна.
ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Өчигдөр 12039 хүнээс шинжилгээ авснаас 13 иргэний хариу эерэг гарлаа. Эдгээр нь бүгд Улаанбаатар хотын иргэд. Батлагдсан тохиолдлуудын хоёр нь ХӨСҮТ-ийн ажилтан, эмч, ариутгагч байна. СБД-ийн 13-р хорооны нийтийн байранд долоон тохиолдол бүртгэгдсэн. Бусад нь ажиглан тусгаарлах байранд байсан иргэд. Нийтийн байр болон хэд, хэдэн гудамж хороололд бүртгэгдсэн халдварын эх уурхайг эрэн сурвалжлах явцад, нэг гэр бүлийн гурван хүн нэг үсчнээр үсээ засуулсан байсан. Тухайн үсчин 18-нд халдвартай болох нь батлагдсан юм” гэв.















АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.