Нийгмийн
Жүжигчин Д-гийн автомашинаас олдсон талийгаачийн хэргийг хаажээ
Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 15-ны өдөр 83 настай иргэн Д гэрээсээ гараад сураггүй алга болсон. Настныг 18 өдөр хайсны эцэст хошин шогийн жүжигчин Д-гийн "Клугер” маркын автомашинаас осгосон байдалтай нас барсан тухай бид өмнө мэдээлж байв. Жүжигчин Д тухай үед:
"Автомашиных нь аккумлятор суусан учраас хаалгыг нь хааж чадалгүй …-р байрны гадна онгорхой орхисон. Улмаар арав гаруй хоногийн дараа машин дээрээ очиход дээрх нөхцөл байдалтай угтсан” хэмээх мэдээллийг цагдаагийн байгууллагад өгсөн байдаг.
Талийгаач ил харагдах гэмтэл шархгүй, осгосон байдалтай олдсон бөгөөд өнгөрөгч хоёрдугаар сард хэргийн мөрдөн шалгах ажиллагаа дуусч, хэрэг хаагджээ. Тодруулбал эл хэргийг гэмт хэргийн бүрэлдэхүүнгүй хэмээн үзсэн байна.
О.ЭНЭРЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.