НИЙГЭМ

Вакцины эхний тунгаа хийлгэсэн 580 хүн тутмын нэг нь халдвар авч байна

Засгийн газрын хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ц.Ганзориг, коронавирусийн вакцин хийлгэсэн 532 хүн халдвар аваад буй талаар мэдээлсэн.

Эрүүл мэндийн байгууллагаас олон нийтэд хандаж, вакцины хоёр тунг гүйцэд тариулж байж дархлаа тогтоно гэдгийг сануулж байгаа. Одоогоор аль ч төрлийн вакцины хоёрдугаар тун хийгдэж эхлээгүй байгаа юм. Харин эхний тунгаа хийлгээд, халдвар авахгүй болсон мэтээр ойлгох хандлага нийгэмд бий.

Өчигдрийн мэдээлсэн статистикээр нийт улсын хэмжээнд 311 мянга 262 иргэнийг вакцинд хамруулсан байна. Эдгээрээс 532 нь халдвар авсан гэвэл 580 хүн тутмын нэг нь халдвар авсан болж байна.

Г.САНСАРМАА

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button