УИХ-ын эмэгтэй гишүүд амиа алдсан цэргийн асуудлаар ЗХЖШ-д албан ёсны шаардлага хүргүүлжээ

УИХ-ын өнөөдрийн /2021.04.01/ чуулганы нэгдсэн хуралдааны үдээс өмнөх хуралдаан өндөрлөлөө. Үдээс өмнөх хуралдаанаар согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төслийг хэлэлцэв.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд асан, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл "Зэвсэгт хүчний 326 дугаар ангид цэрэг амиа алдсан хэрэг гарсан. Энд маш олон хууль зөрчигдсөн. Төрийн албаны тухай хууль, Хүчирхийллийн тухай хууль, Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль. Энэ бүхэн хуулийн хэрэгжилтэд анхаарах шаардлагатай болсныг илтгэж байна. УИХ-ын эмэгтэй гишүүд ЗХЖШ-д албан ёсны шаардлага хүргүүлж байгаа. Энэ бол бичиг зөөх тухай асуудал биш. Цаашид цэргийн алба хаахаар мордсон хүүхдүүд маань эцэг, эхдээ эргэж ирдэггүй аймшигт үйл явдлыг давтахгүй байхад юу хийх, ямар гаргалгаа, шийдэл байна. Хууль хэрэгжээгүй хүмүүст ямар хариуцлага хүлээлгэх вэ гэдэг агуулгатай шаардлага хүргүүлж байгаа юм. Ажлын байр дээр архидан согтуурсны улмаас хүү амиа алдсан” гэв.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Тоорт авгаи боов барьчихсан солиорч явнаа
Шаазгай шиг шагширч байхаар газар дээр нь очиж ажилла. Иргэд үүнийг шаардана. Төрийн ордон боргодог нохойн оромж биш шүү.
Энэ чөтгөрийн тойргоос сахилга хариуцлагыг асар их дээшлүүлж байж л гарна. Хүний эрх гэж ярихаа багасгаж, улс үндэстний эрх ашиг, тусгаар тогтнол ярих хэрэгтэй байна.
Сайн бна,баярлалаа,тэмцээрэй ээж нар минь,дэмжинэ шүү
Энэ хэдээс хүү нь цэргийн албанд
Явсан нь д байгаа бол?
Зссс. Энэ хэдэн юм попорох сиймхий л хайж явдаг юм уу даа. Бусдын зовлон дээр элдэв тоглолт хийх хэрэггуй
Eoo heden teneg awgai nar