Нийгмийн
Гадаадаас ирсэн иргэдийг долоо хоног тусгаарлаж эхэллээ

Улсын Онцгой комиссын шуурхай штабаас цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. ОБЕГ-ын Олон нийттэй харилцах төвийн дарга, дэд хурандаа Б.Дуламсүрэн мэдээлэл өглөө.
Тэрбээр "Улаанбаатар хотоос гарахдаа зөвхөн хүндэтгэн үзэх шалтгаантай буюу буяны ажил, эрүүл мэндийн шалтгаантай иргэд, ачаа тээврийн зориулалтаар хүнс, шатахуун тээвэр, уул уурхайн ээлж солилцох ажилчдыг PCR шинжилгээ, тухайн орон нутгийн онцгой комиссын зөвшөөрлийг үндэслэн товчоодоор гаргана.
Гадаадаас тусгай үүргийн нислэгээр ирж буй иргэдийг долоо хоног тусгаарлах журам өнөөдрөөс хэрэгжиж байна. Өмнө нь ирсэн одоо тусгаарлагдаж байгаа иргэдийн хувьд өмнөх журмын дагуу 10 хоног тусгаарлагдаад гэртээ гарна” гэв.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Гадаас болохоор 7 хоног, Эх орондоо хөдөө явбал 14 хоног тусгаарлана гэх юм. Авцалдаагүй.