Нийгмийн

Хилчид сураггүй болсон 10 иргэнийг эсэн мэнд олжээ

Сүхбаатар аймгийн Онгон, Наран сумдын нутгаар дөрөвдүгээр сарын 15-ны өдөр 18-20м/с-ийн хүчтэй цасан шуурга шуурлаа.

Шуурганы улмаас хилийн зурваст нутагладаг малчин өрхүүдээс долоон айлын 10 хүн сураггүй болж, хилийн 0184 дүгээр ангийн хилчид 18 цагийн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, иргэдийг эсэн мэнд олоод байна.

Мөн хариуцсан хэсгээр шуурганд уруудаж, улсын хилд тулсан нийт 6400 гаруй толгой малыг тогтоон барьж, иргэдэд учирч болох 2 тэрбум орчим төгрөгийн хохирлоос урьдчилан сэргийллээ хэмээн Хил хамгаалах ерөнхий газраас мэдээлэв.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button