Нийгмийн
Автобусны буудлуудыг угааж байна

Автобусны буудлуудыг тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угаах ажил өнөөдрөөс эхэлжээ.
Нийслэлийн Удирдах ажилтнуудын шуурхай зөвөлгөөнөөс хөл хорионы хугацаанд хот нийтийн аж ахуйн зарим ажлуудыг эрчимжүүлэх үүрэг өгсөн байна. Үүний дагуу Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас хүмүүсийн хамгийн их бөөгнөрөл үүсгэдэг эрсдэлтэй цэгийн нэг болох автобусны буудлуудыг угаах ажлыг өнөөдөр маргааш хийхээр эхлүүлээд байна. Бөөгнөрөл их үүсдэг, бохирдол ихтэй 72 автобусны буудлыг 2 бригад гарган тусгай цэвэрлэгээний бодис, шүршигч төхөөрөмжөөр угааж цэвэрлэж байна.
Эх сурвалж: Улаанбаатар хотын Захирагчийн ажлын алба












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АВТОБУСНЫ БУУДАЛ ДЭЭР БАИГАА ТҮЦ НЭРТЭИ АМБААРУУДЫГ ХОЛДУУЛЖ , ТООГ НЬ ЦӨӨЛМӨӨР ЮМ .... ЗОРЧИГЧИД ЗОГСОХ Ч ЗАИ ТАЛБАИГҮИ ШАХААД ШАМБААРАЛДУУЛААД ТАВЬЧИХСАН ҮНЭН ЗАВААН ....