Х.Нямбаатар: Зөвшөөрөгдсөн аж ахуй нэгжүүдийн ажилчид 07:00-09:00, 17:00-20:00 цагт хөдөлгөөнд оролцоно
Хөл хорионы үед зөвшөөрөгдсөн байгууллагын тээврийн хэрэгсэлд QR код олгох асуудлаар НОК-ын ажлын хэсгийн ахлагч Х.Нямбаатар мэдээлэл хийлээ.
Тэрбээр “Хөл хориог сунгасан. Үүнтэй холбоотойгоор нийслэлд замын хөдөлгөөнд оролцох тээврийн хэрэгслүүдийг QR кодтой зөвшөөрлөөр явуулахаар болсон. Энэ журам хэрэгжсэнээр 41 мянга орчим тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцохоор системд шивэлт хийлээ.
Төрийн захиргааны байгууллагуудын үйл ажиллагааг тэг зогсолт хийх түвшинд хөдөлгөөнийг хязггаарлах шийдвэр гаргасан. Нэн шаардлагатай тохиолдолд салбарын сайдын тодорхойлолтоор зөвшөөрөл олгоно. УОК 18.00 цагаас энэ журмыг хэлэлцэж эцэслэнэ.
Үйл ажиллагаа нь хязгаарлах боломжгүй хуулийн этгээдүүдийн жагсаалтыг та бүхэн мэдэж байгаа. 15 байгууллага бий. Эдгээр байгууллагууд QR код олгоно. Өмнө нь олгож байсан QR кодоо шинэчлүүлнэ.
Яаралтай түргэн тусламжийг бүх хүчин чадлаар нь ажиллуулж, өөрсдийнх нь автомашинаар үзүүлэх ажлуудыг зохион байгууллаа. Төрийн байгууллагуудаас төрийн тусгай чиг үүрэгтэй байгууллагууд үйл ажиллагаа хэрэгжүүлнэ. Цагдаа, ШШГЕГ, Дотоодын цэрэг, ХХЕГ, харьяа байгууллагууд гэх мэт.
Бусад иргэн, аж ахуй нэгжүүдэд ямар ч зөвшөөрөл олгохгүй. Хүнсний түгээлттэй холбоотой хүсэлтүүд ирдэг. Нэг 8 нэрийн дэлгүүр хоёр, гурван зөвшөөрөл авсан тохиолдол гарсан. Тиймээс хүнсний дэлгүүрүүдэд нэг зөвшөөрөл, супермаркет, том дэлгүүрүүдэд өөрсдийн харьяанд байдаг автомашинтай бол нэмж өгнө.
Зөвшөөрөгдсөн аж ахуй нэгжүүдийн ажилчид өглөө 07:00-09:00, орой 17:00-20:00 цагт л хөдөлгөөнд оролцоно. Мөн хөдөө орон нутаг явах шаардлагатай хүмүүст нэг удаагийн хүчинтэй QR код олгоно” гэлээ. Нийтийн тээвэр мөн өглөө 07:00-09:00, орой 17:00-20:00 цагт үйлчилнэ. Тухайн тээврийн хэрэгсэл тухайн байгууллагын нэр дээр байна уу, нийгмийн даатгал төлдөг ажилтан мөн үү гэдгийг шалгаж байж QR код олгоно. Бид тогтоол хэрэгжүүлэх үүрэгтэй комисс. Тиймээс эндээ тохируулж байгууллагууд үйл ажиллагаагаа явуулах ёстой гэж ойлгож байгаа. Өнөөдөр 21:00 цагаас smartcar.mn сайтын систем нээгдэнэ. Тиймээс өмнө нь код авч байсан машины дугаараа бүртгүүлэхээр шинэ QR код илгээнэ. Түүнийгээ хэвлээд ашиглана. Ажлын үнэмлэхтэй Шинээр код авах тохиолдолд [email protected] мэйлээр хүсэлт авна.
Амьдрал баялаг. Тиймээс зайлшгүй шаардлагатай хүн байвал цагдаагийн алба хаагчид тухайн цаг үед нь олйголцоод хөдөлгөөнд оролцуулах талаар ярилцсан.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Эргүү шийдвэр.нийтийн унаанд чихээд яваад үр дүнг нь үзэж дээ.
21 tsagt ajil tarna yaj gertee xarix bolj baina aa
Машин хорих гээд байх юмаа. Гадуур явган гүйлдээд байгаа хүмүүсээ хориочээ
Sain bn, ingeed neg nam zogsoh heregtei, gaduur yvgan hun yvahgui zohitsuulj bgaa bhaa
Яаая .Шийдвэр гаргагчидаа маргааш захын суурьшилд очоод шийдвэрийн биелэлттэйгээ танилцдаа.эмч эмнэлгийнхэн онцгой цагдаа цахилгаан станц хүнсний үйлдвэр үйлчилгээ зөвшөөрөгдсөн байгууллагын ажилчид яаж автобусанд чихэлдэхийг .яагаад хувийн унаагаараа явж болохгүй гэж.халдвар тархалт багадаад байгаа юм уу?эсвэл эрхэм дээдэс та бүгдэд гай болоод бн уу?байдал дордохоор энэтхэгийн баячууд шиг зугтана ш дээ та нар .гадагшаа.дарамталсан эмч нар дээрээ очихгүй гээд
.