УЛС ТӨР

МАН-ын Хяналтын хороо Ц.Анандбазарыг гишүүнчлэлээс хасах асуудлыг 12:00 цагаас хэлэлцэхээр боллоо

Монгол Улсын Ерөнхий сайд асан, УИХ-ын гишүүн, МАН-ын дарга У.Хүрэлсүх өчигдөр /2021.05.12/ ТВ9 телевизийн ярилцлагын нэвтрүүлэгт оролцсон.

Энэ үеэр  “Нөхөр Ц.Анандбазарыг Цагдаагийн байгууллага шалгаж байгаа юм билээ. Тэр үүсээд байгаа асуудлаар нь. Хэрвээ гэм буруутай нь тогтоодвол энэ хүн хариуцлагаа үүрэх ёстой. Буруугүй бол буцаад ороод ирэх ёстой. Тийм учраас энэ хүн УИХ-ын гишүүнээсээ түдгэлзэж байгаад шалгуулах ёстой талаар намын даргын хувьд зарчмын байр сууриа илэрхийлсэн.Үгүй юм бол намаас нь түдгэлзүүл гэдэг асуудлыг ярьж байгаа. Хэрэв гэм буруугүй бол намдаа эргүүлж авна. Гэм буруутай бол намын тухай асуудлыг ярина” хэмээсэн.

Тэгвэл өнөөдөр МАН-ын Хяналтын ерөнхий хороо хуралдаж, Ц.Анандбазар тэргүүтэй хүмүүсийг намаасаа хөөх асуудлыг 12:00 цагт хэлэлцэхээр болжээ.

Монгол Ардын Намын Хяналтын Ерөнхий Хороо намын дүрмийн биелэлт, боловсон хүчний бодлогын хэрэгжилт, намын байгууллагын санхүү, аж ахуйн үйл ажиллагаанд хяналт тавихаас гадна намын гишүүдээс гаргасан гомдлыг хянан шийдвэрлэх, нам, түүний гишүүдийн нэр төрийг хамгаалах, намаас төрийн болон намын удирдах албан тушаалуудад санал болгож сонгогдож, томилогдсон гишүүдийн ёс зүйн зөрчлийг шалгаж дүгнэлт гаргах гэх мэт эрх үүрэгтэй юм.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Нэг сонин хүүхнээс болж хэрэг хийсэн эсэх нь тодорхойгүй гишүүнээ намаасаа хасах нь тийм ч зөв шийдвэр мөн юм болов уу даа.
Тэр хүүхэн ч ёстой холион бантангийн эзэн бололтой шүү.
Уул нь Анандбазар, Сү.Батболд хоёр гишүүнээсээ түр чөлөөлөгдөөд ш�##�гуулчих л хэрэгтэй. Харин намдаа байж л байг.

Зочин
Зочин

Битгий хуц охин үр чинь хохирогч бол чи яах уу?

Zochin
Zochin

Za tgd ter olon humuus ner nuuree baran baij huchinduulseen geed yriad suuj bhuu... ugaasaa tend ajillaj bsan ohid emegteichuud ni yag huchinduuleegui ch bogs booroo bazuulsan l gedgiin bnalee

Холбоотой мэдээ

Back to top button