НийгмийнНИЙГЭМ

ХОЁР ТАЛТ ТОДРУУЛГА: Б.Амаржаргалыг Хас банкнаас эрэн сурвалжлуулжээ

“Унагалдайн мухлаг” нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь хүмүүс илүү сайн мэдэх сэтгүүлч Б.Амаржаргалыг сураггүй алга болсон тул эрэн сурвалжилж байна гэж ЦЕГ-аас мэдээллээд байгаа билээ.

Тус мэдээлэлд онцолсноор “Баттөмөр овогтой Амаржаргал нь Сүхбаатар дүүргийн ИХАШШ-ын 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 181/шш2020/00702 дугаартай шийдвэрийн дагуу эрэн сурвалжилж байна” гэсэн юм.

Энэ тухай албаны эх сурвалжаас тодруулахад “Иргэн Амаржаргалыг Хас банкнаас эрэн сурвалжуулсан. Бүртгэлтэй хаяган дээрээ байгаагүй” гэв.

Б.Амаржаргал: Намайг эрэн сурвалжилсан цагдааг би өөрөө хайгаад сууж байна

Бид мэдээллийг тэнцвэртэй хүргэхийн тулд Б.Амаржаргалаас зарим зүйлийг тодрууллаа.

-ЦЕГ-аас таныг эрэн сурвалжилж буй мэдээлэл цацагдлаа. Та мэдсэн үү?

-Би бүр гайхаад сууж байна. Намайг жил гаруй хайгаад олохгүй байгаа юм биш үү. Би сая ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн Б.Баатархүүтэй ярилаа. Намайг эрэн сурвалжилсан гэх мэдээллийн доогуурх дугаар руу залгасан. Намайг эрэн сурвалжилсан цагдааг би өөрөө хайгаад сууж байна.

- Танд гомдол гарган, ЦЕГ-т хандсан иргэн, аж ахуй нэгж, байгууллага бий юү. Эсвэл хуулийн байгууллагаас шалгуулж буй асуудал танд бий юү?

-Мэдэхгүй цус. Миний мэдэж байгаа юм лав алга. Би хаягаа сольсон. Тэгээд намайг ингээд эрэн сурвалжлаад байгаа юм болов уу. Өмнө нь цагдаагийн газраас надтай огт холбогдож байгаагүй. Миний утас үргэлж нээлттэй байдаг.

Цагдаагийн газраас надтай хэзээ ч холбоо барих боломжтой. Ганц ч удаа над руу залгаагүй мөртлөө эрэн сурвалжилж байна гээд мэдээлэл цацчих юм. Би Баатархүү ах руу залгаад “Намайг эрэн сурвалжилсан цагдаатай холбож өгнө үү” гэсэн.

-Тэгэхээр таныг андуурсан юм болов уу?

-Харин ээ. Цагдаагийн байгууллага андуурч хүн хайж, эрэн сурвалжилж болохгүй биз дээ. Ийм мэдээлэл гарснаас хойш намайг эрэн сурвалжилж буй цагдааг би өөрөө хайсаар байгаад таарлаа.

Б.АМАРЖАРГАЛЫГ ХАС БАНКНААС ЭРЭН СУРВАЛЖЛУУЛЖЭЭ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
10 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Sain baina uu. Tanitai taarj uulzsanaas hoish duuginh ni setgel saihan hungurj , hool hool bolj saihan ch untaj amarj baina. Eejiigee haraad olon yum bodloo. Boldogson bol ajil hiij eejdee joohon ch boltugai nemer bolohson.

Зочин
Зочин

Bas eej tani huduu aj ahiun yumiig eej barag bolgochihshig bolson. Dasni dugaar edriig ni avj bnle. Yagaad zarim ulsuudiig aimar muuhai aashilj baihad uuriinh ni tuluu yum hiigeed zugeer bgaad bdg baina aa.Ertontsiig uzeh uzel ni uur yum bailguide.tanii ch az yumu ?za ter ch yahav. Eej uuruu tanid heleh baih.Ih zavgui baigaa.

Зочин
Зочин

Namaig enuugeer haritsaad bichig barimt , nuguu yariad baigaa zuilsuudee zohitsuulaad avchih gesen yumaa. 5.22nd surguuli duussan yum chini barag avtsan baigaa tegeed minii tursun udruur uguh gej bga baih geed yarij baisan. Bi ch duugai l sonsood suuj baisan.
Taniig bid 2iin nariin zuilsiig sain meddeg uchraas bugdiig ni helsen heleegui zohitsuulaad bolgotson baigaa gej ih itgeltei yarij baina leeshuu.

Зочин
Зочин

1-4 dead mash sain hariltsay . 5 dahid ta mash saihan taivan baij bai. Duu ni hiih ajiltai bish medeegee bainga haraad baij baina aa

Зочин
Зочин

cain uu. haldbar ih, bolgoomjtoi bai. chi good. bichig barimt arai boloogui. dasgalaa hii

Зочин
Зочин

Zaa odoo bosood dasgalaa hiij ehellee.

Зочин
Зочин

Өө нээрээ арбидол оо ууж эхлэе даа

Зочин
Зочин

Ah neg bodol esvel sanaa baina aa. Hoyulaa Las Vegas orj 777 bingo togloy ta nadad zaaj ug. Capitaliig ni medeh ni medej baigaa. Ta helee l bol bat shdee

Зочин
Зочин

Хас банк яасан эрх мэдэлтэй юм бэ ? Хүн цагдаагаар хайлгуулаад. Цагдаа зөвхөн гэмт үйлдлийн юман дээр оролцох ёстой. Хэрэг нээгээгүй бол Хас банк зарлуулсан гэж хайж болохгүй. Дээрээс нь тайлбар нь бүр инээдтэй алга болсон ч биш хаяган дээрээ байхгүй гэдэг чинь гэмт хэрэг биш гэсэн үг.

Зочин
Зочин

Хуулинд зөвхөн хүн л эрэн сурвалжлах хүсэлт илгээж болдог. Тэгэхээр банк гэж ерөнхий хэлж болохгүй. Хас банкны хэн гэдэг хүн хайлгуулж байгааг давхар зарлах хэрэгтэй.

Холбоотой мэдээ

Back to top button