НийгмийнСПОРТ

Саейд Моллаей энэ сарын сүүлчээр Монголд ирж, олимпын бэлтгэлд хамрагдана

2021 оны насанд хүрэгчдийн ДАШТ-д оролцоод ирсэн Монголын жүдогийн шигшээ багийнхан Токиогийн олимпын наадмын бэлтгэлээ “Champions” бэлтгэлийн баазад базааж байна.

Энэ удаагийн олимпын бэлтгэлд үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Гавьяат тамирчин, Гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар, дасгалжуулагч ОУХМ П.Нямлхагва, ОУХМ Ч.Болдбаатар, ОУХМ Б.Батгэрэл, Гавьяат тамирчин М.Бундмаа нарын удирдлагад шигшээ багийн 40 гаруй тамирчин хамрагдсан юм.

Иргэншлээ солин, Монголын тамирчин болсон, ДАШТ-ий алт, хүрэл медальт Саейд  Моллаей дасгалжуулагчийн хамт энэ сарын сүүлчээр манай улсад ирнэ. Улмаар Монголын шигшээ багийнхны хамт олимпын бэлтгэлд хамрагдахаар болжээ.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button