НИЙГЭМ
УОК: Саун, фитнесс зэргийг хааж, зарим хязгаарлалтыг үргэлжлүүлнэ

Өнөөдөр 20.00 цагт УОК-ын ээлжит хуралдаан эхэлсэн. Хуралдаанаар коронавируст халдварын нөхцөл байдалтай холбогдуулж, зарим хязгаарлалтын арга хэмжээг үргэлжлүүлэх эсэх тэргүүтэй асуудлуудыг хэлэлцжээ.
Тухайлбал амралтын газар, жуулчны баазуудын үйл ажиллагааг долоо хоногоор хязгаарласан байгаа. Хоол үйлдвэрлэлийн салбарын ААН-үүдийн танхимын үйлчилгээ ч мөн адил. Тэгвэл энэ хугацааг дахин 10 хоног сунгахаар болжээ.
Харин үүний дээр фитнесс, саун, бассейнуудын үйл ажиллагааг мөн 10 хоног хязгаарлах шийдвэр гаргажээ.
УОК-ын гаргасан саналыг Засгийн газар хэлэлцэж, эцэслэн баталдаг.
М.ТЭНГИС
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Хаав�##� бүгдийг нь ха�##�даа. Захууд нь ажиллаад кофе шоп хаагдах юмуу?