СПОРТ

Дарья Билодид: Хүрлийн төлөө барилдахыг хүсээгүй ч ээж минь “Миний төлөө аваарай” гэсэн

Украйны жүдоч Дарья Билодид өчигдөр Олимпоос хүрэл медаль хүртсэн юм. Алтан медаль авах гэж Токиод ирсэн түүний хувьд хүрэл медаль хүртсэн нь маш чамлалттай байгаа нь түүний царайнаас, хөдлөлөөс нь харагдаж байв.

Тэгвэл Дарья Билодид өөрийн цахим хуудастаа ийн бичжээ.

Тэрбээр, "Хэнд ч хэлээгүй нууц.
Зургаан настай байхдаа би нэг мөрөөдөлтэй болсон. Тэр мөрөөдөл маань энэ бүх жилүүдэд миний бодолд байж, энэ олон саад бэрхшээл болгоныг даван туулахад тусалсан. Би Олимпоос алтан медаль авна гэж мөрөөдсөөр ирсэн. Надад асар хэцүү байсан ч би их олон зүйлээс татгалзаж, заримдаа өлсөж цанган, маш их бэлтгэл сургуулилт хийсээр ирсэн. Энэ тухайгаа хэнд ч ярьж байгаагүй. Үүнийг зөвхөн миний гэр бүл, ойр тойрныхон маань л мэддэг. Миний ямар хүнд зам туулсныг тэд мэднэ. Энэ бүхэн ганцхан олимпын алтан медалийн төлөө байсан.

Өнөөдөр би Токиогийн олимпоос хүрэл медаль авлаа. Ялагдсаныхаа дараа финалд шалгарсан ч би сэтгэл санаагаар унаж, зүрх эмтэрч, хүрэл медалийн төлөө барилдахыг огтхон ч хүсээгүй, миний гол мөрөөдөл биелээгүй болохоор энэ бүхнээс татгалзахыг хүссэн.

Сэтгэл санаа бүр “тэг” болтлоо унасан. Гэвч намайг өдөөсөн цорын ганц зүйл бол дэвжээ рүү гарахаас өмнө ээжийн минь захисан үг байв. Ээж маань “Энэ медалийг миний төлөө аваарай” гэж хэлсэн. Тэгээд би үүнийг хийж чадлаа. Аавынхаа, ээжийнхээ төлөө. Учир нь, тэд үүнийг хүртэх гавъяатай улс. Энэ медалиа тэдэндээ зориулж байна. Хайртай та бүхэндээ үнэхээр баярлалаа. Намайг бууж өгмөөр санагдах тэр үед цааш алхахад хэрэгтэй үгсийг хэлж ярин үргэлж миний дэргэд байж, намайг дэмжсэн та бүхэндээ баярлалаа.

Одоо энэ медалийн үнэ цэнийг ухаарч байна. Энэ медаль надад яг л алтан медаль шиг санагдаж байна. Яагаад гэвэл, бид олон саад бэрхшээлийг даван туулсан ч эцсийг нь үзэж чадлаа. Хүссэндээ хүрч чадаагүй ч гэлээ би медаль авч, амьдралдаа сайхан түүхийг үлдээж чадлаа.Мөрөөдөл минь байсаар байгаа. Мөрөөдлөө биелүүлэх боломжийг хэн нэгэн булааж авахыг би зөвшөөрөхгүй” гэжээ.

О.АНАР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
14 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Алт бол хэзээ ч авахгүй хүн байна

Зочин
Зочин

Яг тийм бна, одоо ингэж бодож байгаа хүн яаж алт авах билээ дээ

zovrelioptor
zovrelioptor

I have not checked in here for a while because I thought it was getting boring, but the last few posts are great quality so I guess I will add you back to my daily bloglist. You deserve it my friend 🙂

Иргэн
Иргэн

Үнэхээр мундаг байсан.

Hi
Hi

Setgel zuicheer sn oor setgelgee handlaga suulgaa... het ih ondor yum shaardaad hurehgui bol gutarch bn..

viagra under the counter
viagra under the counter

buy cialis paypal

Cialis
Cialis

Achat Lioresal 25mg

Viagra
Viagra

Generic Viagra Purchase

Prednisone
Prednisone

Propecia Doping

what foods to avoid when taking furosemide?
what foods to avoid when taking furosemide?

cialis impotence

Priligy
Priligy

Ajanta Kamagra 100

hydroxychloroquine buy online amazon
hydroxychloroquine buy online amazon

Amoxicillin For Impetigo

cialis super active
cialis super active

Kamagra Gels

hydroxychloroquine purchase online
hydroxychloroquine purchase online

Vardenafil 20 Ml

Холбоотой мэдээ

Back to top button