Нийгмийн
ТОКИО 2020: Шохэй Оно ялж, олимпын хошой аварга боллоо

Токио хотод олимпын тоглолтууд үргэлжилсээр байна. Жүдо бөхийн 73 кг-ын жинд БНСУ-ын жүдоч Ан Чан Рим, Монгол улсын тамирчин Ц.Цогтбаатар нар хүрэл медаль хүртээд байна.
Тэгвэл алтан медалийн төлөө Олимпын аварга, дэлхийн гурван удаагийн аварга, Японы алдарт Шохэй Оно, Гүржийн бөх Лаша Шавдатуашвилитэй барилдлаа.
Улмаар нэмэлт цагт Шохэй Оно Лаша Шавдатуашвилиг базари үнэлгээгээр ялж Олимпын хошой аварга, Дэлхийн гурван удаагийн аварга боллоо. Тэрбээр долоон жилийн турш хэнд ч ялагдаагүй байна.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.