Допинг хэрэглэчхээд “гүрийдэг” бөх Э.Оюунболдоор дуусаг

Хүй долоон худагт Ардын хувьсгалын 100 жилийн ойд зориулсан 512 бөхийн барилдаан болж байна. Гэтэл эл барилдаанд 2019 оны баяр наадмаар түрүүлж аварга цол хүртсэн ч допинг хэрэглэсэн нь илэрсэн Э.Оюунболд аварга цолтойгоо барилдаж байна.
Түүний допингийн асуудлыг хоёр жил шүүх хэлэлцэж, эцэс сүүлдээ барилдах эрх нь сэргэсэн ч цолыг нь хасах шийдвэр хэвээр үлдсэн. Тодруулбал, түүний цолыг хураах эсэхийг Ерөнхийлөгч У.Хүрэлсүх зарлигаараа шийдэх ёстой ч өдий хүртэл таг чиг байсаар энэ хүрч байна.
Үүний балгаар өнөөдрийн барилдааны үеэр аварга цолтой барилдаж буй Э.Оюунболдыг эсэргүүцэж, бөхчүүд ам авахгүй цаг алдав. Гэвч Э.Оюунболд гүрийдгээрээ, гүлдийдгээрээ гүлдийв.
-ДОПИНГ ХЭРЭГЛЭСЭН БУСАД БӨХЧҮҮД ЭРХЭЭ ХАСУУЛЖ, ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРЧ, УУЧЛАЛ ГУЙЖ БАЙВ-
Ингэж хэлсэн нь учиртай. Сүүлийн гурван жилд баяр наадмын барилдааны дараа допинг илэрсэн бөхчүүд бүгдээрээ түүнийгээ хүлээн зөвшөөрч, эрхээ хасуулж, тэр хугацаанд хэл амгүйхэн байсаар ирсэн.
Тодруулбал 2018 оны баяр наадмаар допинг илэрсэн улсын харцага Ө.Бат-Орших, Аймгийн хурц арслан Б.Номиндалай, сумын заан С.Майнбаяр, улсын начин Э.Даш нар тухайн үедээ хэл амгүйхэн эрхээ хасуулаад хоёр жилийн дараа албан ёсоор барилдаануудад оролцож эхэлсэн.
2019 оны наадмаар аварга цол хүртсэн Э.Оюунболдоос дөрвөн төрлийн хүчтэй додпингийн бодис илэрсэн бөгөөд тухайн үед тэрбээр “Миний шээсийг сольсон. Би допинг хэрэглээгүй” хэмээн мэлзэж, баахан шүүхээр заргалдсан. Өөрийгөө допинг хэрэглэсэн гэдгийг хүлээн зөвшөөрч, ард иргэд, бөхчүүдээсээ уучлал гуйж байсан удаагүй.
2020 оны баяр наадмаар улсын аварга Н.Батсуурь, улсын харцага Б.Бат-Орших, улсын арслан Р.Пүрэвдагва нараас допинг илэрсэн. Н.Батсуурь аваргын хувьд допинг илэрсэн гэх мэдээлэл гарсан даруйд хэвлэлийн бага хурал хийж, уучлал гуйж байв. Түүнчлэн эрх хасуулсан хугацаа нь дуусгавар болсон ч элдэв хэл амнаас эмээж энэ жилийн наадамд зодоглосонгүй. Түүнчлэн өчигдөр улсын харцага Б.Бат-Орших, улсын арслан Р.Пүрэвдагва нар Хүй мандлын дэвжээнд гарч ирж наадамчин олон болон бөхчүүдээсээ уучлал гуйж, толгой гудайв. Мөн л энэ барилдааныг алгассан. Тэдэнд хийсэн гэмээ ухаарч, бөхөө хүндэлж дээдлэх сэтгэл байдаг аж.
Гэтэл Э.Оюунболд өнөөдөр ийн аашилж буй нь бөхчүүд болон бөх сонирхогчдын дургүйцлийг хүргэж байна.
Хэрвээ допинг хэрэглэсэн, шинжилгээгээр илэрсэн бол тэр нь Э.Оюуболд байна уу, өөр хэн ч байсан хамаагүй хуульд заасан бүх хариуцлагыг хүлээлгэх ёстой. Түүнчлэн түүнд унасан бөхчүүдэд цолыг нь ахиулж өгөх ёстой байлаа. Допингтой дэлхий нийтээрээ тэмцэж байхад дэлхийгээс зөрөх эрх монголчуудад байхгүй. Түүнийг аварга цолтой нь барилдуулж байгаа энэ байдал, түүнчлэн Ерөнхийлөгч нар нь зарлигаа гаргахгүй гурав дахь жилдээ дамнуулж байгаа нь “түрүүлсэн бөх допинг хэрэглэж болно” гэж хүлээн зөвшөөрч байгаагаас ялгаа алга.
Хэрвээ Э.Оюунболдыг ингээд толгойг нь илээд өнгөрөөх гэж байгаа бол допингийн асуудалтай бусад бөхчүүдийг ч эрхийг нь сэргээж, барилдуул. Ер нь допингийн шинжилгээ авдгаа ч болих хэрэгтэй.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
муу муухай бүгдийг дагуулсан ХҮҮК, Оюук, Баагий 3 зайлсан цагт монголын ард түмэн шудрага үнэнг үзэх байхдаа. Тэр болтол үйлийн муугаа үзэх нь ч аргагүй юм байлгүй дээ
Khentiikhen ugaasaa l iim sh dee. Judaggyi, khudalch, khychindegch, popchin, ulun geed muu bykhniig shingeesen ulsuud bdg daa khuurkhii.
Допинг хэрэглээгүй байхад дээжний хариуг солин гүтгэх нүгэл дээ. Нэг л өдөр нүгэл нүдээрээ гарна даа
оюунболдыг монгол бөхөөс зайлуул хүний мөс байхгүй новшийг
uneheer yridag shigee shudarga ym bol HUUK OUYKAA BAAGII 3 aa naad OYUNBOLDIINHOO tsoliig huraa
Энэ Допингийг чинь ганц Оюунболд хэргэлсэн байхнээ бусад нь хэргэлж л байгээ гэх нь халаг байх шив ой санамжаа жаахан ч гэсэн сэргээх сэн
Хэрэглэхгүй бөх байдаг юмуу. Мэдэгдсэн нь л Оюунболд болохоос бүгд л хэрэглэж байгаа
Za unsan behjuud shaltag mundahgui ter Sodnomdorj amaluuljaad yun muuhai barilddag ym uurlaad diilehguil bn shuu dee tegeed yundaa hutcdag bnoo olnii emne amlaj awaad unaglaa boloo ym bishuu Oyunbold er hun ym bnoo unsan hed shig n shaljigandaggui judagtai er bn margaanaa tasallaa olnii nuden
Za unsan behjuud shaltag mundahgui ter Sodnomdorj amaluuljaad yun muuhai barilddag ym uurlaad diilehguil bn shuu dee Oyunbold ee hun ymaa diildeg bol say hayhgui yasan sodnomoo
Энэ муухай шалхайсан юмны барилдаж буй гэж зууралдаж зунгааралдахыг хараад бгаа нь сонин. Түмний шившиг болсон амьтан, ичиж эмээх мэдрэмж ч байхгүй, яагаад гэвэл эрүүл гэхэд эргэлзээтэй болоод тэр ш дээ.