Нийгмийн

Н.Энхбаярт тохироог нь ӨГЧ, Д.Сумъяабазарыг ТҮР АНИНА

Өнөөдөр /2021.09.01/ МАН-ын дотоодод нилээн хөдөлгөөн өрнөж байна. Тус намын Удирдах зөвлөл өнөөдөр /2021.09.01/ 16:00 цагаас хуралдахаар зараа тараасан. Үргэлжүүлэн 17:00 цагаас Бага хурлаа хуралдуулах юм. Уг хурлаар нөхөн сонгуульд нэр дэвшигчдийг эцэслэнэ.

Одоогоор МАН-аас хоёр тойрогт нийт долоон хүн нэр дэвших хүсэлтээ илэрхийлсэн байна. МАН-ын Удирдах зөвлөл нэр дэвшигчдийг тодруулахдаа тойрог тус бүрт явуулсан социологийн судалгааны үр дүнд үндэслэн, олон нийтийн дэмжлэгийг авах хамгийн өндөр боломжтой намын гишүүний нэрийг намын Бага хуралд оруулна гэгдэж байв.

Гэхдээ дээрх хоёр хурлаас өмнө ар өврийн хаалгаар хүнээ шахах, зүтгүүлэх зэрэг янз бүрийн лоббинууд ихээр хийгдэж байгаа. Социалогийн судалгаа харна, хурлаар шийднэ гэж байгаа ч томчууд нь урд шөнө уулзаад аль хэдийн тохироогоо хийчихсэн. Тэгэхээр хурал нь нэр төдий болоод өнгөрөхөөр.

Харин нэр дэвшигчээ зүтгүүлэх гол өрсөлдөөн Н.Энхбаяр, Д.Сумъяабазар нарын хооронд өрнөж байв.

МАХН-ын дарга Н.Энхбаяр өөрийн хүү Э.Батшугарыгаа улайран зүтгүүлсэн. Э.Батшугарт нь мандат өгөхгүй бол тэр МАН-ыг самрах, засагт орох зэргээр тулгалт хийж, шантаажилж уурласан. Гэтэл нөгөө талд нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар өөрийн залуусынхаа нэгийг заавал оруулна гэж гөжөөд суучихсан байв. Тэрбээр ер нь Сонгинохайрханы тойргоо эзэн шиг нь баздаг болсоор удаж байгаа тул өөрийн суудлаа өөрийн хүндээ л өгөх чин хүсэлтэй.

Эцсийн дүндээ МАН-ынхан ч Н.Энхбаярт тохироог нь өгөхөөр болж буй сурагтай. Засаг төрийг нь самарч мэдэх эрсдэлээс болгоомжилсон нь энэ. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, генсек Д.Амарбаясгалан нарын хувьд Д.Сумъяабазартайгаа яаж ийгээд учраа олчихож болно. Энэ утгаараа МАН-ын томчуул энэ удаад Д.Сумъяабазарыгаа аних нь.

Харин Н.Энхбаярыг засаг төрийг нь самарч мэдэх эрсдэлтэй тул түүнээс илүү болгоомжлох үүднээс ийм шийдвэрт хүрч буй ерөнхий дүр зурагтай. Хэрэв Н.Батшугар ороод Сонгинохайрханд уначихвал МАН-ынханд ч амар. Н.Энхбаярын өөдөөс хэлэх үгтэй, засагтаа оруулахаа ч харзнана гэсэн үг билээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
13 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

нусан буу, хошногны алчуур Сумъяабазар, МАН Энхбаяр даргыг дэмжих хэрэгтэй

Irgen
Irgen

Uld turchid gesen iim luivarchdaas salahgyi bol uls oron maani yaj hugjih be.hyn ardiin amidraliig syityylj alban tushaalaar luivsr hiisen ene metiig zailiulj shitgeh cag boloogyi yi

Зочин
Зочин

Ш.Гантулга иргэн зориг намаас дэвшиж байгаа гэсэн нь хүнийг гаргах хэрэгтэй схд иргэдээ та нарт болон ард түмэнд хэрэгтэй шүү бусад нь намуудын гар хөл шүү дээ

Зочин
Зочин

Сумьяа минь угсраа мэх ээ бодож гараарай.Лав барьцнаас цэрвүү нь зүгээр шүү.

Зочин
Зочин

Төрийн сэнтий хэн нэгний үр хүүхдэдээ өвлүүлдэг зүйл биш эрхэм монгол төрийг самардан улс төрч нэртэй авилгалчдаа

Зочин
Зочин

Төр гэж шуналтай хүмүүсийн тоглоом болж дээ

папрарс
папрарс

батшугар гэж ац хороо, дүүргийн амь амьдрал ажил төрөл юу ч мэдэхгүй папарстай пиздаа зайл

Зочин
Зочин

SXD xalamjiin duureg uchraas 2 nam ene xyyxdiig gargax baix daa.

Ма
Ма

Одоо тэгээд Батшугар н гараад өрсвөл сонгондоо энэ тэнэг балай дэндсэн оюуны хоосролтой халамжны архичин Монголчууд яг сонгоно мөрийцсэнч алдахгүй.. Тэгээд яагаад сонгосон бэ гэвэл хэнийг сонгосонч адил гээд инээцгээнэ.. үнэн дэбил мудак оркууд шүү.. өөрийх н охин нөхөрт гарвал хэнтэй суусанч адил.гээд сууж байхтай агаар нэг шүү малгуудаа..

иргэн
иргэн

хөгшин Энхбаяраас ингэж шхтлээ айцгаах гэж

Гэрэлмаа
Гэрэлмаа

Сумта Сумка одоо болно доо.Нэг муу бөх гэхэд хол давхиж бна.

Ээнгүүз
Ээнгүүз

Энхбаяр их санасан газар есөн шөнө хоосон хонов гэгч болоосой

иргэд олон түмэн
иргэд олон түмэн

Энхбаяраа энэ удаад улс эх орныхоо эрх ашиг эв нэгдлийг бодох арга алга уу?яасан ханаж цададгүй эрх мэдэл албан тушаалын шунал вэ?

Холбоотой мэдээ

Back to top button