НИЙГЭМ
B CONTEMPORARY: “Булаг 21” арт кемп үзэсгэлэн гарч байна
Та бүхнийг Хөх Нар орчин үеийн урлагийн төвөөс жил бүр зохион байгуулдаг арт кемп резидэнс хөтөлбөрийн тайлан үзэсгэлэнд урьж байна.
Та манай үзэсгэлэнд хүрэлцэн ирснээр 2021 онд БУЛАГ сэдвийн хүрээнд зохион байгуулагдсан арт кемпт оролцсон уран бүтээлчдийн комнтемпорари уран бүтээлийг сонирхон үзэн боломжтой. 10 өөр уран бүтээлчийн байгаль орон зайд хийгдсэн лэнд арт, видео арт, саунд арт, өрөг урлаг, үйлдлийн урлагтай танилцан, орчин үеийн урлагийн тухай мэдлэг, мэдрэмжээ тэлээрэй.
Үзэсгэлэн есдүгээр сарын 03-15-ныг хүртэл Бий Контемпорари арт галерейд гарах тул, та бүхнийг урьж байна.
ЦАГИЙН ХУВААРЬ: Өдөр бүр 11:00 - 18:00
БАЙРШИЛ: СБД, 7-р хороо, 11-р хороолол, МУЭ-н Б урлангийн дэргэд, B CONTEMPORARY ART GALLERY, 8003-1833, 8800-7074
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.