УЛС ТӨР
Хотын захиргааг 12-р сарын 31-ний дотор Яармаг руу нүүлгэхээр боллоо

Засгийн газрын ээлжит хуралдаан үргэлжилж байна. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар Ерөнхий сайдын хэвлэлийн төлөөлөгч Ч.Болортуяа танилцууллаа.
Тэрбээр “Нийслэлийн Засаг даргын тамгын газрыг нүүлгэн шилжүүлэх Засгийн газрын тогтоол баталлаа. Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах хүрээнд өнөөдрийн шийдвэр гарч байна. Нийслэлийн төв захиргааны байрыг 2021 оны арванхоёдугаар сарын 31-ний дотор нүүлгэн шилжүүлнэ. Тогтоолтой холбоотойгоор бэлтгэл ажлыг хангах чиглэлийг Улаанбаатар хотын Засаг дарга Д.Сумъяабазарт үүрэг болголоо.
Мөн БШУ-ны сайд Л.Энх-Амгаланд Хөдөө аж ахуйн их сургуулийн зарим сургуулийг Дархан-Уул аймаг руу, ШУТИС-ийн зарим сургуулийг Өмнөговь аймаг руу нүүлгэх стратегийг танилцуулахыг үүрэг болголоо” гэлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.