УЛС ТӨР

У.Хүрэлсүхийн талын гишүүд яагаад "бойкот"-д нэгдэв

Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Ерөнхийлөгчийн саналыг хэрхэн тусгах асуудлаар МАН-ын бүлэг 10 шахам хоног дотооддоо маргасан. Эцэст нь, УИХ-ын сонгуульт хугацааг 5 жил болгох, гишүүдийн тоог 99-д хүргэх асуудлаар санал нэгдсэн билээ.

Гэхдээ яг бүрэн дүүрэн утгаараа санал нэгдсэн гэж үзэхэд хэцүү. Учир нь, олон хоног сунжирсан бүлгийн хуралдааны ирц маш муу байсан билээ. Ахмад гишүүд Ерөнхийлөгчийн саналыг дэмжиж, шинэ болоод залуу гишүүд асуудлыг арай өнцгөөс харцгааж байв.

Тэдний үзэл бодлын зөрүү УИХ-ын чуулганаар Үндсэн хуулинд оруулах нэмэлт өөрчлөлтийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр илэрч эхэллээ. Шууд байдлаар ил хэлэхгүй ч хуралдаа ирэхгүй, бойкот үүсгэснээр, хоёр өдөр чуулганы нэгдсэн хуралдаан хойшиллоо.

Өчигдрийн хуралдаанд  Н.Амарзаяа Х.Болорчулуун, А.Ундраа, Ж.Ганбаатар, Д.Хаянхярваа, Ц.Даваасүрэн, Б.Наранхүү, Л.Болд, Н.Номтойбаяр, С.Жавхлан, Ч.Улаан, Б.Жавхлан нар ирээгүйгээс гадна УИХ дахь АН-ын зөвлөлийн гишүүд чуулганд оролцоогүй тул ирц бүрдсэнгүй.

Уг бойкотод эрх баригч намын У.Хүрэлсүхийн талын гишүүд нэгдсэн нь ихээхэн анхаарал татаж байгаа юм. Тухайлахад, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн, Сангийн сайд Ч.Хүрэлбаатар нар Ерөнхийлөгчийн саналыг тууштай эсэргүүцэгчдийн манлайлж буй.

Цаашлаад Т.Аюурсайхан, Х.Болорчулуун тэргүүтэй хэд хэдэн гишүүд Ерөнхийлөгчийн саналын эсрэг байгаа юм. Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлаар төрийн гурван өндөрлөг ерөнхий байдлаар зарчмаа тохирсон.

Тиймээс ч У.Хүрэлсүхийн талын гишүүд бойкотод нэгдсэн нь эрх баригч намын дотоод зөрчил хурцдах вий гэх хардлагыг дагуулж байна.

Ж.МЯДАГБАДАМ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Ц
Ц

Ерөнхийлөгчийн санал эд нөхдийн дараагийн нөхцөл 99 болгох,5 жил гэсэн бүдүүлгүүд бол монголын ард түмнийг доромжилсон бодлого.Бид бүгд эсэргүүцэх болно.ялангуяа намын жагсаалт гэж байх ёсгүй !!!!!.тэрийг зөвшөөрвөл улсаа идсэн Оюу толгойг зүгээр хахууль аваад өгсөн хулгайч үхмэрүүд ахиад ард түмнээс сонгогдохгүй .эргэж дураараа дургина...Ийм ерөнхийлөгч байх гэж...харамсаж байна.

Холбоотой мэдээ

Back to top button