
УИХ-ын гишүүн, БОАЖ-ын сайд асан Н.Цэрэнбат “Эрдэнэс оюу толгой” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар томилохоор болсон талаар бид өмнө нь мэдээлсэн. Тэгвэл уг томилгоог өнөөдөр 15.00 цагт “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийн хурлаар хэлэлцүүлэхээр төлөвлөсөн
“Эрдэнэс оюу толгой” ХХК нь “Эрдэнэс Монгол”-ын охин компани бөгөөд Гүйцэтгэх удирдлагыг толгой байгууллагын ТУЗ-ийн хуралаар томилдог зохицуулалттай аж. Өнөөдөр хуралдах “Эрдэнэс Монгол” ХХК-ийн ТУЗ-ийг ЗГХЭГ-ын дэд дарга Б.Ганбат ахалдаг юм.
Г.ИТГЭЛ
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.