НИЙГЭМ

Өчигдөр дахин коронавируст халдвартай 19 хүн нас баржээ

ЭМЯ-наас шинэ коронавируст халдварын нөхцөл байдлын талаарх цаг үеийн ээлжит мэдээллээ танилцууллаа. Өнгөрсөн 24 цагийн дотор 1811 шинэ тохиолдол бүртгэж авсан тухай энэ үеэр мэдээлсэн байна.

Уг шинэ тохиолдлуудын 897 нь Улаанбаатар хотод бүртгэгдсэн бол 914 халдвар орон нутагт илэрчээ. Мөн энэ хугацаанд 6780 хүн эдгэрч, шат шатны хяналтаас гарсан байна.

Гэвч 19 хүн нас барсан харамсалтай мэдээ байна. Өчигдөр буюу аравдугаар сарын 2-ны мэдээгээр мөн 19 хүн нас барсан талаар мэдээлж байсан юм. Тэдний дунд 0-40 насны хүн байхгүй, харин 80-аас дээш насны зургаан иргэн багтжээ. Ингэснээр нийт нас баралтын тоо 1260 болсон байна.

Г.САНСАРМАА

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button