Нийгмийн
СЕХ: Энэ сарын 16-нд дахин зардал гаргахгүйгээр нэмэлт санал хураалт явуулахаар боллоо

СЕХ-ноос нөхөн сонгуулийн асуудлаар мэдээлэл хийлээ.
СЕХ-ны дарга П.Дэлгэрнаран ярихдаа “Нөхөн сонгуулийн санал бүрдээгүй, ирц хүрээгүй учраас өнөөдөр өглөө СЕХ хуралдаж, энэ сарын 16-ны өдөр дахин нэмэлт санал хураалт явуулахаар болсныг дуулгаж байна. Сонгуулийн нийт төсөв 2.2 тэрбум төгрөг байсан. СЕХ-ны шууд зарцуулах зардал 1.8 тэрбум байсан. Зардлын хувьд талдаа ороод зогслоо гэсэн үг. Тэгээд буцаад татаад, дүн гаргаад тайлан гартал 50 хувийн ажил үлдэж байна гэсэн үг. Тиймээс зардалдаа багтааж нөхөн сонгууль зохион байгуулна. Нэмэлт санал хураалтаар ирц хүрэх эсэх хамаагүй. Сонгуулийн үр дүн шууд гарна гэсэн үг” гэлээ.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.