С.Бямбацогт: Ядаж машины үнэ хүрэх мөнгөтэй байж хөрөнгө оруулах хэрэгтэй
УИХ-ын гишүүн С.Бямбацогт Хөрөнгө оруулалтын хуулийн төслийн талаар байр сууриа илэрхийллээ.
Тэрбээр “Хөрөнгө оруулалтын босго өндөр байгаа учраас хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байна гэж гишүүд хуулийн төсөл боловсруулж орж ирсэн юм билээ. УИХ дээр цөөхөн саналаар дэмжигдчихлээ. Хөрөнгө оруулах гэж байгаа хүн бол 100 мянгаас доошгүй ам.доллар оруулах нь зүйтэй гэсэн байр суурьтай байна.
Ядаж машины үнэ хүрэх хэмжээний мөнгөтэй ирж байж, Монголд хөрөнгө оруулалт хийнэ шүү дээ. Бидний үндсэн чиг үүрэг хууль тогтоох. Тиймээс хууль тогтоох чиг үүргээ хэрэгжүүлэхийн тулд гишүүд хуулиа уншиж байж дэмжих, дэмжихгүйгээ шийдэх ёстой. Манай зарим гишүүд хайнга хандсан байж магадгүй. Өмнө нь миний өмнөөс кноп дарчихаарай гэдэг гишүүд байсан. Тэр үеийг бодоход өөрөө хуралдаа ирж суудаг болсон. Дэвшил. Үүнтэй адил УИХ-ын Хяналт шалгалтын хууль батлагдахаар гишүүдийн ажилдаа хандах хандлага өөрчлөгдөнө. Алдахгүй хүн гэж байхгүй. Цаашдаа алдаа гаргахгүй байх гэж найдаж байна” гэв.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.