Нийгмийн

Б.Бат-Эрдэнэ: Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хороо гишүүдэд хариуцлага тооцох үндэслэл алга

УИХ-ын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Б.Бат-Эрдэнэ Хөрөнгө оруулалтын хуулийн болон гишүүдэд хариуцлага тооцох асуудлаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Бид тангараг өргөхдөө нийт иргэн, улсын эрх ашгийг хамгаална гэж тангараг өргөдөг. УИХ-ын гишүүний ёс зүйн асуудалтай холбоотой олон асуудал яригдаж байна. УИХ-ын гишүүний ёс зүйн дүрэмд ард иргэдээсээ, хэвлэл мэдээллээс уучлал хүсдэг заалтыг оруулъя гээд байгаа. Оруулж чадах уу үгүй юу мэдэхгүй. Гишүүд бүгд эсэргүүцэж байна. УИХ-д өргөн барьсан. Ажлын хэсэг ажиллаж байна.

Хөрөнгө оруулалтын хуулийг хэлэлцэх үеэр  үгээ хэлсэн. 2012 онд УИХ-аар орж ирээд босго даваагүй унасан. Анхаарч үзээч гэж хэлсэн. Гадаадын хөрөнгө оруулалтын асуудлыг ярихдаа цогцоор нь авч үз. Зүгээр нэг оршин суух асуудал оруулж ирж болохгүй гэж хэлсэн.  

Одоогийн Ёс зүйн дүрмээр гишүүдэд хариуцлага тооцох зохицуулалт байхгүй. Парламентын засаглалтай улс орнуудад тийм байдаг юм байна. Харин ч би Д.Дэмбэрэл гуайг УИХ-ын дарга байх үед гишүүдийн ёс зүйн дүрмийг батлуулсан.

Ц.Анандбазартай холбоотой болон бусад асуудалд Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хороо хариуцлага тооцох үндэслэл алга. Тэгэхээр Ёс зүй сахилга хариуцлагын байнгын хороо бэлгэ тэмдэг төдий байгаа нь үнэн. Шатыг дээрээс нь шүүрддэг. УИХ-ын гишүүд өөрсдөөсөө эхэлье. Тиймээс ёс зүйн дүрмийг батлаад өг гээд үйлээ үзлээ” гэв.  

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button