Эрээний хил 10-14 хоног хаалттай байна

БНХАУ-ын Эрээн хот хилээ хаагаад хэд хонов. Хэзээ нээх нь тодорхойгүй байна.
Энэ асуудалд Сангийн сайд Б.Жавхлан дараах байр суурь илэрхийлж байна. Тэрбээр "Эрээнд коронавирусийн таван тохиолдол бүртгэгдсэн байна. Ганц Эрээнээр зогсохгүй нэг суурин газар мөн нэг тохиолдол гарсан гэсэн мэдээ авсан.
Урд хөрш маань шат дараалсан хяналтын шинжилгээнүүд авдаг юм байна. Манайх шиг нэгдүгээр хавьтлуудыг 10-14 хоног ажиглана гэж байна. Тэгэхээр энэ хугацаанд хил хаалттай байх нь.
Сайн мэдээ нь Гашуунсухайт боомтоор сүүлийн 5-6 сар гараагүй машин нүүрс ачиж гарлаа. Өнөөдөр 409 машин гарсан. Бөмбөлөгийн систем харьцангуй үйл ажиллагаа нь тогтворжих нь уу гэж харж байна. Замын-Үүд харьцангуй хэвийн болвол төмөр замаар гарч буй нүүрсний хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай” гэв.










АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.