Нийгмийн

Н.Учрал: Буг чөтгөр болтлоо цаг бүртгүүлж суусан нэгнийг даргаар томилдог буруу тогтолцоо бүрдсэн

Өнөөдрийн чуулганы хуралдаанаар Төрийн албаны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцлээ. Тэгвэл эл хуулийн төслийн талаар УИХ-ын гишүүн Н.Учрал байр сууриа илэрхийлжээ.

Тэрбээр "Төрийн албаны мерит зарчим бол буг болсон нь дэвшдэг биш чадвартай нь дэвшдэг тогтолцоо. Үндсэн Хуулийн нэмэлт өөрчлөлтөөр "шатлан дэвших" гэдэг үг оруулах гэж байсан. Монгол хэлэнд буулгахдаа бид "шатлан дэвших" гэж буруу орчуулснаас үүдэн цаг хугацаатай холбож, тэр яаманд, тэр газарт буг чөтгөр болтлоо цаг бүртгүүлж суусан хэн нэгнийг шууд даргаар томилдог маш буруу тогтолцоо бүрдээд байгаа.

Уул шугамандаа бол мерит зарчим нь "мэдлэгийн ур чадвар + хичээл зүтгэл = бусдад хүлээн зөвшөөрөгдсөн байдал" гэсэн үндсэн томъёололтой. Хүнс хөдөө аж ахуйн яаманд 15 жил мэргэжилтэн хийсэн хүн өнөөдөр Эрүүл мэндийн яамны төрийн нарийн бичгийн дарга хийх боломжтой хуультай. Тэс өөр салбар байсан ч мэдлэг чадвар хамаарахгүй томилоно. Уг нь бол Эрүүл мэндийн яаманд мэргэжлийн хүн ажиллах ёстой.

Жишээ нь, Өрхийн эрүүл мэндийн төвүүд дээр мундаг сайн эмч нар, салбараа мэддэг, зовлон жаргалыг нь амсаж яваа хүмүүсээс очих зам нь хаалттай. Яагаад гэвэл тэд Төрийн албан хаагчид биш гэрээт ажилчид гэдгээр ам хаадаг. Төр дотроо тойроод л томилгоо хийдэг, чадваргүй байсан ч хамаагүй "буг чөтгөр" болтлоо ширээ бөглөсөн хүнийг даргаар авч ирээд ажил удирдуулаад байхаар чинь энэ төрийн алба, төрийн байгууллагууд чинь яаж чадвартай байх вэ дээ. Тиймээс Төрийн албаны хуулийн энэ өөрчлөлтөөр төр хувийн хэвшлээс үл хамааран тухайн салбартаа мэргэшсэн хүмүүсийг Төрийн албанд оруулах замыг нээх гэж байгааг бүрэн дүүрэн дэмжиж байна” гэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
4 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Chadahgui baij bultreed l...

zochin
zochin

Уг зарчим яг тийм ч шударга ёс тогтоогүй өнөөдрийн нийгэмд хэзээ ч хэрэгжихгүй.

Зочин
Зочин

Чаддаг бол сайн л байна, хаа сайгүй нэг тийм олигтой үр дүнгүй ширээ бөглөж, мөрөөрөө тал алдахгүй явсан хүмүүс байдаг, түүнийгээ олон жил ажилласан сайн ажилтан гэж өргөмэилнөө бас гутмаар 🙁

Ган
Ган

буг болтолоо суусан, ямар ч гал устай тугач асцдлыг шийддэггүй, нэг загварын бичгээ нэрийг нь өөрчлөөд л шидэж суудаг үхээнц гарууд олон жил ажилласан нэртэй суцдад бөглөж суудаг.

Холбоотой мэдээ

Back to top button