Нийгмийн

Вьетнам улсын иргэнийг дээрэмдээд баригджээ

Монголд оршин суудаг, Вьетнам улсын иргэнийг дээрэмдсэн хэрэг гарсныг цагдаагийн байгууллага шалгаж, хэрэгтнүүдийг илрүүлсэн байна.

Тодруулбал, 2021 оны аравдугаар сарын 22-ны 11:13 цагт Баянзүрх дүүргийн 19 дүгээр хороонд оршин суух БНСВ улсын иргэнийг энэ оны аравдугаар сарын 21-ний өдрийн 21:00 цагийн орчим гэррүүгээ орох үед нь мөнгө, эд зүйлийг дээрэмдсэн талаарх дуудлага мэдээлэл Цагдаагийн байгууллагын 102 тусгай дугаарын утсанд иржээ.

Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсийн эрүүгийн цагдаагийн тасаг, Мөрдөн байцаах тасгийн алба хаагчид мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулсны үр дүнд гэмт хэрэг үйлдсэн этгээдүүдийг хэн болохыг олж тогтоосон аж.

У.УЯН

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button