УЛС ТӨР

Н.Тавинбэх сайд дулаан хангамжийн салбарын ахмадуудтай чөлөөт ярилцлага өрнүүлэв

Эрчим хүчний сайд Н.Тавинбэх арваннэгдүгээр сарын 21-ний өдөр “Улаанбаатар хотын дулаан хангамжийн өнөөгийн байдал, хэрэгжиж буй эх үүсвэрүүдийн төсөл хөтөлбөр”-үүдийн талаар чөлөөт ярилцлага өрнүүлэв. Уулзалтад салбарын эрдэмтэн багш судлаач, төрийн болон хувийн хэвшлийн үйлдвэр компаниудын захирал, ахмад үеийн төлөөлөл ирж оролцсон байна.

Уулзалтаар Улаанбаатар хотын өсөн нэмэгдэж буй дулааны хэрэглээг хаах шинэ эх үүсвэр барих, дулааны шугам сүлжээний өргөтгөл хийх, оргил ачааллын үед ажиллах бага чадлын шинэ эх үүсвэрүүдийг хотын захын цэгүүдэд барих салбарын найдвартай ажиллагааг хангах, үнэ тариф, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээнүүд зэрэг олон чухал асуудлыг хөндөж ярилцсан аж.

Сайд Н.Тавинбэх уулзалтын төгсгөлд санал, зөвлөгөө өгсөн хүмүүст талархал илэрхийлэхийн сацуу 1978, 1991 онуудад Улаанбаатар хотын дулаан хангамжид тулгарч байсан хүндрэлтэй асуудлуудыг хэрхэн даван туулж байсан тухай үнэтэй зөвлөгөө, санал өгсөн эрчим хүчний салбарын ахмадууддаа дахин талархал илэрхийлж, ажил хэрэгч, үр дүнтэй уулзалт боллоо гэж дүгнэжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button