НИЙГЭМ

“Эрдэнэс Монгол”-ын Гүйцэтгэх захирлаар О.Хуланг ЖИНХЛЭЭГҮЙ байна

Авлигын хэрэгт холбогдон “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирлын албан тушаалаа хүлээлгэн өгсөн Д.Хаянхярваагийн оронд О.Хулан түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж буй. Тэгвэл өнгөрөгч долоо хоногт түүнийг албан ёсоор жинхэлсэн тухай мэдээлэл цахим орчинд түгээд байна.

Харин энэ талаар “Эрдэнэс Монгол” ХХК-иас тодруулахад үгүйсгэгдлээ. Тэд “О.Хуланг Гүйцэтгэх захирлаар жинхлээгүй байгаа. Хэзээ жинхлэх, энэ асуудлаар хуралдах талаар мэдээлэл тодорхой болоогүй байна” гэсэн хариу өгч байна.

О.Хулан өмнө нь тус компанийн Дэд захирлаар ажиллаж байсан юм.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Soli
Soli

Ett n Ganhuyag boloh gd bgam u?

Холбоотой мэдээ

Back to top button