УЛС ТӨР

“Давхар дээл”-ийн асуудлаарх ҮХЦ-ийн дунд суудлын хуралдааныг товлолоо

УИХ-ын гишүүн Т.Доржханд, Н.Ганибал, Ш.Адьшаа болон хуульч Э.Үүрцайх нарын Үндсэн хуулийн цэцэд өгсөн мэдээллийн агуулгыг нэгтгэж, "Давхар дээл"-ийн асуудлаар маргаан үүсгээд буй. Тус маргаанийг ҮХЦ-ийн дунд суудлын хуралдаан хэлэлцэж, "Үндсэн хууль зөрчсөн" гэж үзвэл Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, "Давхар дээл"-тэй УИХ-ын гишүүний тоог нэмэх асуудал өрнөх юм.

Тэгвэл арванхоёрдугаар сарын 27-нд тус маргааныг хэлэлцэхээр Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг товложээ.

Тодруулбал, УИХ-аас 2019 оны арваннэгдүгээр сарын 14-ний өдөр баталсан Монгол Улсын Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн Гуравдугаар зүйлийн 10 дахь заалтаар Монгол Улсын Үндсэн хуулийн Гучин есдүгээр зүйлийн 1 дэх  хэсгийг “... Засгийн газрын дөрвөөс илүүгүй гишүүн Улсын Их Хурлын гишүүний албан тушаалыг хавсарч болно.” гэж өөрчлөн найруулсан нь  Үндсэн хуулийн Оршил болон холбогдох заалтыг  зөрчсөн эсэх маргааныг хянан хэлэлцэх Үндсэн хуулийн цэцийн дунд суудлын хуралдааныг эл өдөр товлосон байна.

М.ТЭНГИС

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Болд
Болд

Доржханд ч ийм л хогын юманд МАН-ын гар хөл болж явна да.

Холбоотой мэдээ

Back to top button