С.Одонтуяа: Засгийн газартаа эрх мэдлээ өгвөл УИХ тарвал яасан юм бэ

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан болж байна. Хуралдаанаар Цар тахлын хуулийн үйлчлэх хугацааг 2022 оны зургаадугаар сарын 30-ны өдөр хүртэл сунгах эсэхийг хэлэлцэж байна. Уг хууль батлагдсанаар ипотекийн зээл төлөлт мөн хугацаагаар сунгагдах боломж бүрдэж байгаа юм.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа "УИХ-д хуулийг дураараа өөрчилдөг, хууль хэрэгжүүлдэггүй байдал газар авлаа. Үндсэн хуульд зааснаар хууль тогтоох, төсөв батлах, хяналт тавих нь УИХ-ын онцгой эрхэд хамаардаг. Ард иргэдээ төлөөлж төрийн эрхийг барьж байгаа гишүүд бид ард түмнээсээ асуух хэрэгтэй. МАН-ын бүлэгт хангалттай эрх мэдэл байна.
Дөрвөн жилийн хоёр жилд нь бүх юмыг Засгийн газартаа өгч байгаа юм бол УИХ тарвал яасан юм бэ. 2020 оны өдийд байдал хүнд байсан. Тэр үед энэ хууль хэрэгтэй байсан. Одоо энгийн болсон байтал яагаад УИХ-ын онцгой эрхэд халдаад байна вэ. Бид МАН-ынхны сонгуулийн бялууг хуваалгах гэж ковидын хуулийг батлаагүй” гэлээ.
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
АН бусдыг өөрсөдтэйгээ адилхан луйварчин гэж харуулах гээд байхийм