Нийгмийн

Х.Баттулга хаан мэт байсан суудлаа Д.Монголхүүд "алдав"

Монголын ардчилсан холбооны ээлжит V их хурал өнөөдөр болж, даргаа сонгосон байна.

Монгол Улсын Ерөнхийлөгч асан Х.Баттулга МоАХ-ны даргаар ажиллаж байсан бөгөөд түүний бүрэн эрхийн хугацаа дууссан учраас Их хурлаараа дараагийн даргаа сонгожээ. Их хуралд оролцсон төлөөлөгчдийн олонхийн саналаар Д.Монголхүүг МоАХ-ны даргаар сонгов. 

Заалнаас Ц.Элбэгдорж,  Д.Сосорбарам, Ц.Сүхбаатар, А.Цэрэнбат нарыг МоАХ-ны даргад нэр дэвшүүлсэн  боловч тэд нэрээ татсан юм.

Ийнхүү Х.Баттулга олон жил хаан мэт байсан суудлаа алдаж буй бололтой. Гэхдээ АН-ын даргын тамганы маргаан шиг, С.Эрдэнэ шиг тамгаа өгөхгүй булаалцалдаж, гонжирсон зүйл болохгүй бол...

Б.ЦЭЛМЭГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Энэ Ардчилагчид чинь яачихсан юм бэ . Зүгээр нэг гудамжны гөлөг гарч ирээд дарга нь болчих юм

Эрдэний эсрэг
Эрдэний эсрэг

Тэгээд хөгжилийн банкны асуудалаа орхиж байгаа юм уу.Жинхэнээсээ загасны ой санамж монголд үйлчилэхнэ үү.Арай үгүй дээ

Зочин
Зочин

Монголхүү болон нь зөвөө

Зочин
Зочин

Их л шударга гэж цээжээ дэлдээд байгаа. Тийм л шударга юм бол Соёлын яамны барилгыг төрд нь буцаагаад өгчих. Ард түмэн чинь гуйж байна.

zochin
zochin

Jenkod MoAx odoo xeregyi dee, xergee buteegeed bolson doo.

зочин
зочин

хошин шогийн амьтан хол очиж мөөрөх нь дээ

Холбоотой мэдээ

Back to top button