УЛС ТӨР

Каманы Улекпанд гавьяат багш цол хүртээлээ

Казах түмний баяр Наурыз маргааш тохионо. Эл өдрийг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх төрийн дээд одон, медаль гардууллаа.

Тухайлбал, Монгол Улсын Их сургуулийн Шинжлэх ухааны сургуулийн Биологийн тэнхимийн зөвлөх багш, Шинжлэх ухааны доктор Каманы Улекпанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат багш цол хүртээв.

Тэрбээр боловсролын салбарт 50 гаруй жил үр бүтээлтэй ажиллахдаа биологи, байгаль-экологийн олон зуун мэргэжилтэй боловсон хүчин, эрдэмтэн, багш, судлаачдыг бэлтгэж, сургалт, судалгааны 60-аад ном, гарын авлага, эрдэм шинжилгээний 100 гаруй бүтээл туурвиж, дөрвөн шинэ бүтээл, оновчтой санааг дэвшүүлэн, долоон бүтээлийг үйлдвэрлэл практикт нэвтрүүлжээ.

Мөн 3400 гаруй зүйлийн 14500 гаруй шавжийн эталон материал бүхий судалгааны санг бий болгон, долоон зүйлийн шавж, үет хөлт амьтдыг шинээр нээн илрүүлж, 80 гаруй зүйлийн амьтныг амьтны аймагт шинээр тэмдэглэж, биологийн шинжлэх ухааныг хөгжүүлэхэд оруулсан үнэтэй хувь нэмрийг нь үнэлжээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

МУ ын харьяатаас гарч Казахстан улсын харьяат болсон хүн эргээд монголын харьяат болсон юмуу. яахаараа гавьяат цолоор шагнуулдаг билээ

Холбоотой мэдээ

Back to top button