Сагсан бөмбөгийн нэгдсэн дээд лигт “Хасын Хүлэгүүд” баг түрүүлж, аваргын цом өргөлөө. Ингэснээр тэд дээд лигт долоон удаа түрүүлсэн Монголын анхны баг болов. “Хасын Хүлэгүүд” багийнхан аваргын төлөөх тоглолтод “Эрдэнэтийн уурхайчид”-ыг 4:0-ээр хожлоо.
Дээд лигийн шилдэг тоглогчоор “Хасын Хүлэгүүд” багийн ахлагч, ОУХМ Б.Билгүүн, шилдэг дасгалжуулагчаар мөн тус багийн дасгалжуулагч Д.Пүрэвдорж шалгарлаа.
Дээд лигийн мөнгөн медалийг “Эрдэнэтийн уурхайчид”, хүрэл медалийг “Архангай Алтан Дорнодын дайчид” баг хүртэв.
ГЭРЭЛ ЗУРГИЙГ О.УЛСБОЛД
АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.