УЛС ТӨР

Б.Лхагвасүрэн, Д.Занданбат, Б.Жаргалсайхан нарыг НЭЭЛТТЭЙ СОНСГОЛД яаралтай ирэхийг ҮҮРЭГДЛЭЭ

УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос өнөөдөр /2022.03.29/ зохион байгуулж буй Хөгжлийн банкны асуудлаар ерөнхий хяналтын сонсгол үргэлжилж байна.

Нээлттэй сонсголд зарим холбогдох албан тушаалтнууд хүрэлцэн ирээгүй, дэд захирлуудаа явуулсанд УИХ-ын гишүүд бухимдалтай байна. Улмаар дарга нарыг ирүүлэхийг шаардацгаав.

Энэ дагуу нээлттэй сонсгол даргалан явуулж буй УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ нэр бүхий дарга нарыг яаралтай ирэхийг үүрэгдлээ. Тодруулбал, Монголбанкны Ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Ерөнхий аудитор Д.Занданбат, Ерөнхий прокурор Б.Жаргалсайхан нарыг дуудуулсан юм.

Хэрэв дуудсан хугацаанд ирэхгүй бол Төрийн албаны тухай хуулийн дагуу хариуцлага тооцно гэдгийг санууллаа.

Нээлттэй сонсгол үргэлжилж байна.

Энэ мэдээнд өгөх таны үнэлгээ
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

П. Урнаа

Утга зохиол судлаач, сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт найм дахь жилдээ ажиллаж байна. Eguur.mn сайтын улс төрийн албаны модератор, редактораар ажиллаж байна.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
6 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Zochin
Zochin

Hund ehleed ir gej helchihvel zaaval uuregdeh albagui sht. Hudlaa poprood muu avligachid

Зочин
Зочин

Ерөнхий прокурорыг яагаад дуудаж байгаа юм!!! Прокурор бол хараат бусаар үйл ажиллагаа явуулдаг болохоос ингээд хэвлэлийн өмнө байца�##�т өгөөд хэргийн т�##�аар ярих боломжгүй.

Зочин
Зочин

Прокурор хараат бусаар ажиллах ёстой хэн нэгэн нь дураараа дууддаг болжээ

Зочин
Зочин

Муу сайн авлигачид өөрсдөө илэрчих гээд сандр�##�даж байна.Ухаад гаргаад сайн ш�##�гаад өгөөрэй.

зочин
зочин

Бат-Эрдэнэ гуай олон жил �##�ба хашиж байхдаа �##�бан бичиг олигтой боловсруулаад сурчихаагүй, тийм чадвартай туслахгүй байдаг юм уу? ойлгомжтой бичгээ явуулчихаад дараа нь үүрэг энтэр гэж яриач.. .

зочин
зочин

Хуулийн байгууллага руу дайраад яах вэ? зээл өгсөн эрх мэдэлтнүүдээ барьж ид‼️‼️‼️‼️

Холбоотой мэдээ

Back to top button