Нийгмийн

Хоёр шүүгчийн чөлөөлөгдөх хүсэлтийг дэмжлээ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн ээлжит хуралдаанаар өнөөдөр нэр бүхий шүүгчдийн албан тушаалаасаа чөлөөлөгдөх хүсэлтийг хэлэлцэн дэмжиж, тэдгээр шүүгчдийг чөлөөлөх тухай тогтоолыг Монгол Улсын Ерөнхийлөгчид хүргүүлэхээр шийдвэрлэлээ.

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ё.Бямбацэрэн нь төрийн албанд 35 жил 11 сар, үүнээс шүүгчээр 27 жил 8 сар ажилласан бөгөөд тэтгэвэрт гарах хүсэлтээ ирүүлсэн байна. Иймд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс түүний чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч,  шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр болов.

Мөн Дундговь аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Шүрэнчулуун нь эрүүл мэндийн шалтгааны улмаас тодорхойгүй хугацаагаар эмчилгээнд хамрагдах болсон тул өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлт ирүүлжээ. Шүүгч З.Шүрэнчулууны чөлөөлөгдөх хүсэлтийг хүлээн авч, Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэлээ.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

Б. Бурмаа

Сэтгүүлч мэргэжилтэй. Сэтгүүл зүйн салбарт 11 дэх жилдээ ажиллаж байна. “Шилдэг залуу сэтгүүлч” болон “Ган үзэг” шагналтай.

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
1 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

ЭВИЙДЭЭ ХӨӨРХИЙ ХИР ИХ ЗООГЛОСОН ЮМ БОЛ УХАМСАРТАЙ Л БАЙНА САЙХАН АМРААРАЙ ШҮҮГЧ НАРАА

Холбоотой мэдээ

Back to top button