
Сурагчид өөрийн гараар стикер болон уруул өнгөлөгч хийжээ. Түүнийгээ 300 мянган төгрөгөөр борлуулж Хавдрын үндэсний зөвлөлд хандивласан байна. Эдгээр хүүхдүүд “Улаанбаатар Эмпита” сургуульд суралцдаг “Укиёо” клубын гишүүд аж. Тэднийг А.Арвинбуян, Э.Энэрэл, А.Даваа-Очир, Т.Марал, Б.Хулан гэдэг.
Хавдрын үндэсний зөвлөл нь хавдартай өвчтөнүүдийн гэр бүл, асран хамгаалагч нарт чиглэсэн зорилтот хөтөлбөрүүд хэрэгжүүлж, тусламж дэмжлэг үзүүлдэг байгууллага юм. Мөн хүн амд хавдраас урьдчилан сэргийлэх, эрүүл амьдрах талаар эрүүл мэндийн боловсрол олгож, хавдрын эрсдэлийн судалгаа хийх, нотолгоонд суурилсан бодлого шийдвэр гаргахад нөлөө үзүүлж ажилладаг.
Д.МӨНХБАТ








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
томчуул тэрбум тэрбумаар идчихдэг мөртлөө хэдэн хүүхдийн цуглуулсан хэдхээн төгрөгийг яаж ичихгүй авч чадаж байнаа.