Нийгмийн

Эрхүү рүү аялах иргэдээс ПСР шинжилгээ шаардана

Эрхүүгийн чиглэлийн галт тэрэг Улаанбаатараас дөрөвдүгээр сарын 30-ны өдрөөс, Эрхүүгээс 2022 оны дөрөвдүгээр сарын 29-ний өдрөөс эхлэн аялна.

Цагийн хуваарь:

Улаанбаатар - Эрхүү чиглэл: Бямба, ням гарагт Улаанбаатар хотын цагаар 15:22 цагт хөдөлж, Эрхүү хотод ням, даваа гарагт Москвагийн цагаар 10:15 цагт хүрнэ.

Эрхүү - Улаанбаатар чиглэл: Баасан, мягмар гарагт Москвагийн цагаар 02:57 цагт хөдөлж, Улаанбаатар хотод Улаанбаатар хотын цагаар бямба, лхагва 06:38 цагт ирнэ.

Тавигдах шаардлага: Зорчигч тээврийн хэрэгслээр ОХУ-ын хилээр гарахад 48 цагийн дотор хүчинтэй байхаар тооцож хийлгэсэн ПСР шинжилгээний сөрөг хариуг англи хэл дээр, өөрийн гадаад паспортын мэдээлэлтэй тулгаж бичүүлж авах ба заавал тамгалуулж эх хувийг цаасаар авч зорчих шаардлагатай.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
0 Сэтгэгдэл
Inline Feedbacks
View all comments

Холбоотой мэдээ

Back to top button