Нийгмийн

Таван давхрын цонхоор хөлөө унжуулж суусан хүүг аварчээ

Дархан-Уул аймгийн Дархан сумын VIII багийн таван давхар орон сууцны барилгын тавдугаар давхрын цонхоор бага насны хүүхэд унах гэж байна гэсэн дуудлагыг дөрөвдүгээр сарын14-ний 17:15 цагт ОБЕГ хүлээн авчээ.

Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид нэг км зам туулан 17:18 цагт очиж тус байрны оршин суугч иргэн А-гийн таван настай хүүг эсэн мэнд буулгаж, ээжид нь шилжүүлэн өгсөн байна.

Иймд эцэг эхчүүдэд бага насны хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулахыг анхааруулж байна.

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
2 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Ее бурхан минь...

Зочин
Зочин

Онцгойхон явсан замынхаа туулсан хугацаа нуугаад тэнэг хүн маллаж байгаа юм шиг. Өөрснөө ч пялдага юмнүүд байдаг

Холбоотой мэдээ

Back to top button