Нийгмийн

Б.Жавхлан: Төрийн өмчийн ААН-үүд, агентлагуудыг орлогч, дэд даргагүй болгоно

Өнөөдөр /2022.04.15/ 10.00 цагт ээлжит бусаар хуралдаж, төсвийн тодотголыг хэлэлцсэн. Улмаар 16.00 цагт Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ мэдээлэл хийж, хуралдааны шийдвэрийг олон нийтэд танилцуулав. Мөн энэ үеэр сайд нар сэтгүүлчдийн сонирхсон асуултад хариуллаа.

-Шаардлагагүй албан тушаалтнуудын орон тоог хуулиар хязгаарлана гэлээ. Дэд сайдын албан тушаалыг яах вэ. Дэд сайдын цалинд сард 34 сая төгрөгийн зардал гардаг бол жилд 416 сая болох тооцоо байна?

-Дэд сайдын асуудал гэдэг бол 12 хүний л асуудал шүү дээ. Харин Төрийн өмчийн ААН-үүд, агентлагуудыг орлогч дэд даргагүй болгож байгаа.

-Цементийн үнийг буулгах боломж байна уу. Ажлын хэсэг гарснаас хойш ямар үр дүн гарсан бэ?

-Цементийн үнийг төрөөс зохицуулалт хийж захиргааны аргаар буулгах боломжгүй. БХБЯ-ны сайд цементийн дөрвөн үйлдвэртэй уулзаж үнээ тогтвортой байлгах тал дээр хэлэлцэж байгаа.

-Хил хэзээ хэвийн ажиллаж эхлэх вэ?

-Хил нээгдэх асуудлыг дэлхий нийтээрээ хүлээж байна. Манай гол эдийн засгийн харилцагч улс БНХАУ ковидын нөхцөл байдал хүндэрсэн. Хэзээ нөхцөл байдал сайжрахыг мэдэхгүй. Гэхдээ арваннэгдүгээр сар орчимд нөхцөл байдал харьцангуй сайжрах байх гэсэн мэдээллийг ГХЯ өгч байгаа.

С.СУВДАНСОНДОР

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
5 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

Маш онц

Зочин
Зочин

Одоо л нэг ухаарч гэнэ . Яамдууд нь төрийн нарийн бичиг , орлогч тэргүүн дэд гээд хурааж хумих , танах хүмүүс зөндөө .

Уншигч
Уншигч
Reply to  Зочин

Бас шаардлагагүй орон тоо бөглөсөн, чадваргүй мэргэжилтнүүд ч бий.

Зочин
Зочин

Цүнх баригчдаа бүгдийг хал.ЯАМдыг цөөхөн болго 60 ямаанд 60 ухнацар хэрэггүй .2016 оноос хойш3 яам , 4агентлаг нэг үндсэн хуулийн хүрээлэн нийт 500 орчим орон тоо нэмлээ . Эдгээр нь багадаад УИХ ын гишүүний тоог нэмнэ гэнэ. Ард түмний аж амьдрал дордож идэгчдийн тоо нэмэгдлээ.

Зочин
Зочин

Засгийн газартаа баярлалаа

Back to top button