ЦЕГ: Амиа хорлосон иргэн 14 настай охиныг хүчирхийлсэн эрэгтэй мөн болох нь тогтоогдсон

Насанд хүрээгүй буюу 14 настай охиныг хүчирхийлж жирэмсэн болгосон гэх эрэгтэй өчигдөр /2022.04.17/ амиа хорлосон байдалтай олдсон тухай мэдээлэл цацагдсан билээ.
Уг асуудлаар өнөөдөр ЦЕГ-аас мэдээлэхдээ, Сэтгүүлч асуудал хөндөж тавьсан. Тухайн амь хохирогч Хэнтий аймагт амьдардаг. Хэнтий аймгийн цагдаагийн газраас ажлын хэсэг гарч эрэн сурвалжлах ажиллагаа явуулсан. Тухайн хаяг байршил дээрээ байгаагүй Төв аймагт хөрөө рамын ажил хийж байсан. Эрэн сурвалжлах ажиллагааг хойшлуулшгүйгээр явуулсан ч харамсалтай нь Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дэвсгэрт амь хохирсон. Хэрэг явдлыг ярихад эрт байна. Нас барсан тухай дуудлага мэдээлэл дөрөвдүгээр сарын 16-ны өдөр ирсэн. Дуудлага мэдээллийн дагуу Төв аймгийн цагдаагийн газраас очиж ажиллахад хүчирхийллийн хэрэгт эрэн сурвалжлагдаж байсан иргэн мөн болох нь тогтоогдсон. Хэрэг бүртгэлтийн хэрэг нээж шалгаж эхэлсэн. Ажиллагаа явагдаж дуустал дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Та бүхний таамаг мэдээлэлд дүгнэлт хийхэд эрт байна" гэлээ.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.