ТАНИЛЦ: ХАА, газар тариалан эрхлэгчдэд олгох 400 тэрбум төгрөгийн зээлийн шалгуур
Засгийн газраас хөдөө аж ахуйг дэмжих зорилгоор 3 хувийн хүүтэй 400 тэрбум төгрөгийн зээл гаргахаар шийдвэрлэсэн.
Үүнээс газар тариалангийн салбарт 100 тэрбум, хүнсний ногоочдод 50 тэрбум төгрөгийн зээл олгоно. Мөн 150 тэрбум төгрөгийг ноолуур бэлтгэлд, 25 тэрбум төгрөгийг ноос бэлтгэлд, 15 тэрбум төгрөгийг арьс шир бэлтгэлд, 40 тэрбум төгрөгийг гурил тэжээл, ургамлын тосны үйлдвэрлэлд зориулан 1-2 жилийн хугацаатай олгоно.
Зээлд тавигдах шаардлага НӨАТ-ын төлөгч байх, өөрийн эзэмшлийн болон түрээсийн гэрээ бүхий газартай, улмаар тухайн газар төрлөөсөө хамааран төмс хүнсний ногооны тарилан эрхлэгч 0,1 га-гаас дээш, үр тос, тариалан эрхлэгч 10 га-гаас дээш талбайтай байхаар заажээ.
Зээлийн хэмжээний тухайд, төмс хүнсний ногоонд га тутам 8 сая төгрөг, зуны хүлэмж метр квадрат тутам 8 мянга, өвлийн хүлэмж 10 мянган төгрөгөөр тооцож олгоно. Харин үр тариа, тос, тэжээлийн тарималд га тутам 650 мянган төгрөг, жимс жимсгэнэ тариалан эрхлэгчдэд га тутам 10 сая төгрөгөөр тооцон зээл олгоно.
Нийт зээлийн төрөлд тоног төхөөрөмж, үр бордоо, усалгааны систем, зоорь барих, шинэчлэх худалдан авах гэрээний 70 хувийг санхүүжүүлнэ.
Өнөөдрийн байдлаар хөдөө аж ахуйг дэмжих гурван хувийн хөнгөлөлттэй зээлийг Хаан, Хас, Голомт, Худалдаа хөгжил, Ариг, Тээвэр хөгжил, Капитрон, Төрийн банкаар олгож байна.








АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.