Нийгмийн

Малави улсаас кг орчим хар тамхи захиалж авхуулсан иргэнийг хууль хяналтынхан шалгаж байна

Бусдын нэр ашиглан иргэний бүртгэлийн мэдээлэл болох нэр, хаягийг ашиглан гурван хэсэг ууттай, нийт 951.9 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй “метамфетамины” агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодисыг худалдаалах зорилгоор Монгол Улсын хилээр оруулж ирсэн А гэгчийг хууль хяналтын байгууллагынхан шалгаж байна.

Тэрбээр Бүгд Найрамдах Малави Улсын иргэн Арнолд Смит /Arnold Smith/-д уг хар тамхийг захиалжээ.

Улмаар Бүгд Найрамдах Малави Улсын иргэн Арнолд Смит /Arnold Smith/-д 2021 оны долдугаар сарын 23-ны өдөр “Fedex” /Пэдэкс/ улс хоорондын буухиа шуудан илгээмжийн байгууллагаар дамжуулан илгээсэн байна. Нэгдсэн Үндэстний байгууллагын 1971 оны Сэтгэцэд нөлөөт бодисын тухай конвенцын хоёрдугаар жагсаалтад багтсан гурван хэсэг уутны хамт нийт 951.9 грамм жинтэй “Мөс” гэх нэршилтэй “метамфетамины” агууламжтай хориглосон сэтгэцэд нөлөөт бодис нь Төв аймгийн Сэргэлэн сумын нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Чингис Хаан” олон улсын агаарын замаар 2021 оны 8 дугаар сарын 4-ний өдөр тээвэрлэгдэн хилийн гаалийн хяналтын бүсэд нэвтэрчээ.

Ингээд 2021 оны наймдугаар сарын 10-ны өдөр Хан-Уул дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын /DHL/ хяналтын бүсээр хууль бусаар Монгол Улсын хилээр нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.

Б.ЦЭЛМЭГ

Өөрийн сэтгэгдлээ илэрхийл
Like
Love
Haha
Wow
Sad
Angry

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

guest
3 Сэтгэгдэл
Шилдэг
Шинэ Хуучин
Inline Feedbacks
View all comments
Зочин
Зочин

F = Ф (Fedex - Фэдекс)
P = П (Piano - Пиано)

Зочин
Зочин

Монголд хууль хяналт байдаг бил үү

???? DHL гэж гаалийн газар биш
???? DHL гэж гаалийн газар биш

Улс хоорондын шуудан илгээмжийн гаалийн газрын /DHL/

Холбоотой мэдээ

Back to top button