“АН-ыг Путины "тавдугаар цуваа" болгон ашиглах замаар Монголыг Беларусь болгох нь”

Э.Бат-Үүл тэргүүтэй Нийслэлийн Ардчилсан намынхан мэдээлэл хийлээ. Тэд "Монголоо Беларусь болгохгүй" сонордуулга гаргаснаа мэдэгдэв. Сонордуулгадаа Путины эсрэг тэмцэхийг уриалсан байна.
Тус сонордуулгад "Монголын Ардчилсан намын эрхэм үнэт зүйлийн суурь нь үндэсний эх оронч үзэл юм гэдгийг сануулах түүхийн эгзэгтэй цаг мөч ирснийг ард түмэндээ хандан Нийслэлийн Ардчилсан нам сонордуулж байна. Путины Украин улс руу халдсан түрэмгийлэл дэлхийн ардчилалд зарласан дайн, ингэхдээ өөрийн хөрш ардчилсан жижиг улсуудын ардчиллыг устгах зорилготой дайн болох нь өдгөө улам бүр тодорхой болсоор байна. Орос улсын хөрш жижиг улсуудад дарангуйллын дэглэм тогтвол өөрт нь дуулгавартай захирагдах дагуул тоглоомын улс болно гэдгийг Беларусийн туршлагаас Путин олж харсан юм. Тэгээд ардчилсан Украиныг Беларусь мэт болгохын тулд тус улс руу халдан түрэмгийлсэн билээ. Үүгээр ч зогсохгүй Путин хөрш Монголын ардчиллыг "шүдэндээ зуун", чадвал устгах хүсэл зорилготой байна. Энэ зорилгоо манай улсад сууж байгаа Элчин сайдаараа дамжуулан эрээ цээргүй илэрхийлэв. Монголд биологийн зэвсэг үйлдвэрлэж байгаа мэтээр гүжирдсэн цуурхал тараав. Боломж гарвал биологийн зэвсгийг нь устгах нэрийдлээр "цэргийн ажиллагаа" гээчээрээ манайд халдах гэсэн алсын санаа агуулсан юм биш биз хэмээн хардахаар балмад загнав.
Путины санаархлыг хэрэгжүүлэхэд бэлэн байгаа Оросын Элчин сайд ганцаараа биш ээ. Түүнийг дэмжиж, Путины "тавдугаар цуваа" болон хөдлөхөд бэлэн монгол хүн цөөнгүй байна. Гадаад харилцааны сайд асан Л.Эрдэнэчулуунаас авахуулаад Ардчилсан намын нэрийг барин, улс төрийн үйл ажиллагаа явуулж буй ерөнхийлөгч асан Х.Баттулга нарын нөлөө бүхий хүмүүс уг тавдугаар цувааны манлайд зогсож байна. Дэлхийн ардчилсан үзэлтэй хүн бүхэн Путины түрэмгийллийг эсэргүүцэж байхад Х.Баттулга, Л.Эрдэнэчулуун нар харин уг түрэмгийллийг улайран дэмжиж байна. Х.Баттулга Путины "тавдугаар цуваа"-г манлайлаад зогсохгүй путинчүүдээ манай намд их хэмжээгээр шургуулж, Ардчилсан намын жирийн олон гишүүнийг төөрөлдүүлэн, намын үйл хэргийг гажуудуулж байна. Тэрбээр ардчилсан намыг бүхэлд нь Путины "тавдугаар цуваа" болгон ашиглах замаар Монголыг Беларусь болгох даалгаврыг эздээсээ авсан бололтой. Монголыг Беларусь болгох Х.Баттулгын үйл хэргийг гүйцэлдүүлэхэд бэлэн төрийн тусгай албан хаагчид прокурорын болон цагдаагийн байгууллагын удирдлагад ажиллаж байгаа нь Путины түрэмгийллийг эсэргүүцсэн залуусын үйл ажиллагааг мөрдөн мөшгиж, байцаан дарамтлаж байгаагаас бас харагдлаа. Монголын прокурор, цагдаа Путины хүчний байгууллага шиг увайгүй загнан, улсынхаа Үндсэн хууль, хуулийг уландаа гишгэсэн нь Монгол Улсын бүрэн эрхт байдал руу халдсан тэвчиж болшгүй жигүүртэй хэрэг. Ийм хүмүүс манай төрийн албыг хаших эрхгүй билээ.
Иргэд ээ! Ардчилсан намын гишүүд ээ!
Монголын Ардчилсан нам бол улс орноо Зөвлөлтийн колоничлолоос чөлөөлөх түүхийн дуудлагаар бий болсон нам билээ. Тийм болохоор үндэсний эх оронч үзэл манай намын тулгуур үзэл байсаар ирсэн юм. Бидний энэ үзэл санаа өнөөдөр дахин түүхэн сорилттой тулгарлаа.Хэрэвзээ Х.Баттулга, Элчин сайд И.К.Азизов нарын хүсч байгаачлан Монголын Ардчилсан нам Путины тавдугаар цуваа болох аваас ардчилал устаж, улмаар Монгол Улс бүрэн эрхт байдлаа алдан, Беларусь шиг тоглоомын дагуул улс болно. Монгол Улс, монгол хүн эрх чөлөөгүй, харийн хамжлагууд болно. Үүнийг эрүүл саруул ухаантай ямар ч монгол хүн зөвшөөрөхгүй. Тэр тусмаа үндэсний эх оронч үзэлтэй жинхэнэ Ардчилсан намын гишүүд огтоос зөвшөөрөхгүй. Тийм болохоор цаг алдалгүй тэмцэцгээе. Монголоо Беларусь болгохыг эсэргүүцэн тэмцэцгээе. Путины Баттулгад тусгаар тогтнолоо алдахгүйн төлөө тэмцэцгээе. Монголчууд украинчууд шиг эрэлхэг ард түмэн гэдгийг путинчүүдэд харуулъя. Сүхбаатарын талбай дээрээ эрх чөлөөгөө хамгаалахаар тавдугаар сарын 11-нд цуглацгаая. Харь гүрний олигархиудын гар, хөл болсон олигархи Баттулгад сануулан цуглацгаая" хэмээсэн байна.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Шоронд нь буцааж хий
Зөнөг салгаа дуугүй 461 руу марш
Бат-Үүл машиндаа Орос бензин хийхээ больчихоод ингэж Путиныг муулах хэрэгтэй. Путины бензиныг машиндаа хийхдээ ичих хэрэгтэй.
БАТ ҮҮЛ ЭХЛЭЭД НААД ЭРҮҮГИЙН ХЭРГЭЭ НЭГ ТАЛД ШИЙД. УЛС ТӨР ЧАМД ХАМААГҮЙ.ТҮҮН ДОТРОО ГАДААДЫН УЛСТӨРИЙГ МОНГОЛЫН УЛС ТӨРЧИДТЭЙ ХОЛБОЖ ЯРЬДАГ АА БОЛИНО УУ. ТЭГЭЭД ТЭР 2 ЖИЛ АН ыг ХАГАРАЛДУУЛЖ ХЭРЭЛДҮҮЛЖ , НАМАА ЗАРЧИХСАН ЭРДЭНЭТЭЙГЭЭ ХАМТ ЗАЙЛНА УУ.ЖИРИЙН ГИШҮҮДИЙН СОНГОЛТЫГ ХҮНДЭТГЭХ НЬ АРДЧИЛСАН ЗАРЧИМД ЕРДИЙН ЗҮЙЛ.
За боль зүгээр хагаралдуулж ханадаггүй хүүр вэ мөнхийн хөршөөсөө хэрүүл гуйгаад хэрэггүй байх шүү тэр шорондоо хэвтэхгүй энд юугаан хийгээд золбинтллд байгаа юм
Зөнөг салга хулгайч монголыг минь америк хятадын амруу түлхээд байна уу Чи дуугаа татаад ялаа эдэл
Шоронгоос оргочихсон юм уу
Энэ этгээд ял эдэлж байх ёстой . Мааньт руу ачил даа.
Улс төрийн хурц асуудалд маш болгоомжгүй хандаж байгаад харамсаж байна. Том гүрнүүдийн хоорондын сөргөлдөөнд битгий Монгол эх орныг минь татан оролцуулах гээд бай. Та нараас, ялангуяа, Бат-үүл танаас ийм "тэнэглэл" гарч буйд харамсаад баршгүй. Ямар азаар АН сонгуульд ялаагүй юм бэ?
Буцаагаад байх ёстой газар руу нь явуул
Саваагүй нохой саранд хуцна гэдэг байхаа. Энэ Бант-Үүл хэнд ч хэрэггүй гар болжээ. Хаа байсан Украинд болж байгаа зүйл бидэнд ямар хамаа байнаа?
ХУДЛАА МАНГАР БУРИАД ЦАРАЙЛЧИХААД ЗАЛЬТАЙ МУУ НОХОЙ
БАТҮҮЛ БААТАР БОЛ ЖИНХЭНЭ БААТАР ХҮН ЮМ ҮХЭР ХАЛХУУД УРВАГЧ ЗАНТАЙ ОРОСЫН БӨГСИЙГ ДОЛООГЧИД
mongold buriaduud gai bolsonoos tus bolson n ugui.Hamgiin turuund urvana .Baigali nuuriin orchimiig orosod beleglesen bat uuliin uvug deedes bugd urvagcg.
Луйварчин Бат үүл өөрөө нийгмийн хог шаар болсон улс төрчдийн 5 р цуваанд нэгдэснээ мэдэж байгаа болов уу
Үүлд Японоос энэ үйлдлийг нь урамшуулж Жаргах нар одон гардуулах бөгөөд Шёмиүу сайд дахин ирж, далиманд нь Биднийг дэмжээрэй гэж ЗГ-т тулгалтаа хийнэ. Харин ЗГ монгол цэргийг түүний ятгалгаар Ялалтын баярт явуулаагүй нүглээ наминчилж, Октябрын баярыг тэмдэглэнэ
dogtuu buriad jangaa id.
Э. Батүүл гуай Тахир соётод очиэ бүх насаараа амгалан нойрвол яасийм бэ? Чамайг энд хуцлаа гээд хэн ч тоохгүй!!! Төмөр утсаар тоглоомон буу хийгээд Укрианд очиж неонацистуудын өмнөөс байлбаж тогло! Ха ха ха.
ПУТИНЫ БӨГСИЙГ ДОЛООГЧ НОХОЙНУУД МОНГОЛД ОЛОН БИЙ ШҮҮ ӨМХИЙ НОХОЙНУУДЫГ