УЛС ТӨР
АН-ынхан Д.Ганбатыг бүлгийн даргаас чөлөөлж чадалгүй, ҮХЦ-д ханджээ
УИХ дахь Ардчилсан нам өнөөдрийн бүлгийн хурлаараа Д.Ганбатыг чөлөөлөх асуудлыг хэлэлцэв. Улмаар шийдэлд хүрч чадалгүй, дараагийн хуралдаан хүртэл нээлттэй орхисон байна.
Харин тус бүлгийн дарга Д.Ганбат "чөлөөлөх асуудлыг хэлэлцээгүй хаанаас хэн тэгж мэдээлж байна, захиалгат сэтгүүл зүй" хэмээн сэтгүүлчдийг загнасан юм.
Мөн УИХ-ын гишүүн Н.Ганибал “Бид хаалттай хурлаар бүлгийн үйл ажиллагаа болон зарим асуудлыг хэлэлцлээ. Гэсэн ч ямар нэгэн шийдвэр гаргалгүй асуудлыг нээлттэй орхисон. Бүлгийн дарга Д.Ганбат байгаа цагт АН сөрөг хүчин шиг ажиллаж чадахгүй байна, бүлгийн даргын асуудлаар ҮХЦ-д хандсан" хэмээлээ.












АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд Eguur.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ялтан ганбат